Шууд Chart

Их аварга Хакүхо М.Даваажаргал башёг ганцаар тэргүүлсэн хэвээр байна

2019-11-20 10:44:52

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын кюүшюү башёгийн арав дахь өдрийн барилдаан өчигдөр болов.

Их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн тав дахь бөх Аойямаг давснаар башёг ганцаар тэргүүлсэн хэвээр байна. Тэгвэл түүний араас найман даваа хоёр унаатай баруун жигүүрийн комүсүби Асанояама нэхэж байна.

Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр учраагаа давснаар таван даваа, таван унаатай боллоо. Жюүрёо зиндааг есөн даваа нэг унаатай Кизакиуми тэргүүлж, түүний араас найман даваа, хоёр унаатай монгол сүмоч Миторюү Б.Төрболд болон Котоновака нар нэхэж байна. 

Миторюү Б.Төрболд нутаг нэг бөх Хоошорюү С.Бямбасүрэнтэй оноолт тааран барилдаж өвдөг шороодуулсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Их аварга Хакүхо М.Даваажаргал башёг ганцаар тэргүүлсэн хэвээр байна  
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [127.0.0.xxx] 2019-11-22 15:57
Энэ балай тэнд мянга тэргүүлэд яахав,монголын хөгжилд тал тоосго өргөж тавиагүй,эцэст нь эх орноосоо дайжиж японы иргэн болсон гээд олон түмэн ам муутай байдаг юм билээ,хэн мэдэхэвдээ золиг гэж

Бидэнтэй нэгдээрэй