Шууд Chart

Монголын баг сүүлийн байрт бичигдэж байна

2019-11-20 14:10:22

Мьянмарт болж буй дэлхийн аваргын урьдчилсан шатны тэмцээн үргэлжилж байна.  Монголын үндэсний шигшээгийнхэн өчигдөр талбайн эзэдтэй тоглож, хожигдол хүлээлээ.

Монголын шигшээ багийн хувьд ДАШТ-ны урьдчилсан шатны анхны хожлоо өнгөрөгч есдүгээр сарын 5-нд Улаанбаатар хотод  авч байв.

Мьянмарын шигшээ багтай хийсэн уг тэмцээнд А.Дөлгөөний оруулсна нэг гоолоор хожиж байсан билээ. Тэгвэл өчигдөр Мьянмарын талбайд тоглож , тоглолтын 17 дах минутанд Мьянмарын төв хагас хамгаалагч Б. Хлайны хийсэн ганц гоолоор хожигдлоо. Ингэснээр Монголын хөл бөмбөгчид таван  тоглолтоос нэг  хожил авч, дөрвөн хожигдол хүлээн гурван оноотой хэсгийнхээ сүүлийн байрт бичигдэж байна.

ДАШТ-н урьдчилсан шатны дараагийн тоглолтоо ирэх оны гуравдугаар сарын 26-нд Тажикстан Улсын шигшээ багтай талбай дээр нь тоглоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын баг сүүлийн байрт бичигдэж байна  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-21 06:53
Энэнээс илүү юу хүсэх вэ дэ. Харин ч хоёрдугаар шатанд гараад тоглоод үзчихлээ. Энэ чинь л манайдаа бол дэлхийн аварга. Энэ эрчээрээ дор хаяж 100 жил уйгагүй хөгжүүлж байж үр дүн гарвал их юм. Тэрнээс биш манайхнаас хөлбөмбөгийн амжилт хүлээх боломжгүй ш дэ.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-20 18:31
Хурд .хариу тусгах чадвар сул сандаруу харагдах юм газар дээрээ хэцүү л байдаг байх даа Бие бялдар дутах юм алга
Зочин [127.0.0.xxx] 2019-11-20 17:03
зүгээр дажгүй бэлтгэл сургуулилтаа сайжруулах хэрэгтэй герман дасгалжуулагч сайн бна аа
I [127.0.0.xxx] 2019-11-20 16:59
Amaaraa bol ch bid nar ali hediin delhiin 10 udaagiin avarga bolchihson l doo ha ha ha
zochin [127.0.0.xxx] 2019-11-20 16:38
mongolchuud gej neg ih onigroo yach chadahgui murtluu tom tom yarisan garuud
Мх [127.0.0.xxx] 2019-11-20 15:18
Мэдэх мэдэхгүй үнэтэй гадаадын хүмүүсээр сайн муу нь мэдэгдэхгүй юм заалгаад олигтой өөрчлөлт гарахгүй л болов уу? АЯНД ЯВАХГҮЙ ХҮНЭЭР АЧАА БҮҮ ТАТУУЛ гэж Монгол ардын маань үг бийг санамаар юм даа.

Бидэнтэй нэгдээрэй