Шууд Chart

Харвардын их сургууль эрүүл байх таван дүрмийг танилцуулжээ

2019-11-21 09:00:00

Харвардын их сургууль эрүүл амьдрахыг хүссэн хүн бүрийн дагуул зохих таван дүрмийг гаргажээ. 34 жилийн турш хийсэн судалгаанд  тэжээллэг хоол хүнс хэрэглэх эрүүл байхад хамгийн чухал  дүрэм гэдгийг онцолжээ. Дэлхий дахинд чанар, тэжээл муутай хоол ундны хэрэглээнээс үүдэлтэй өвчнөөр таван хүн тутмын нэг нь амиа алдаж байна.

Хүмүүс урьдчилан бэлтгэсэн хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэдэг мөртлөө тэдний биед чухал үүрэгтэй жимс, ногоо, самар болон үр тариаг бага хэрэглэж байгаа юм. Мөн 2-рт байнгын  дасгал сургуулилт хийх нь  эрүүл мэндэд чухал нөлөөтэйг онцолжээ. Хөдөлгөөний дутагдалтай хүмүүсийн амиа алдах эрсдэл байнга дасгал хийдэг хүнтэй харьцуулахад 20-30 хувиар өндөр байгааг  анхааруулжээ. Судлаачид  насанд хүрэгчид  долоо хоногт 150 минутын турш  ямар нэгэн байдлаар идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн байна.

Гуравт, биеийн жингээ хэвийн түвшинд хадгалж, таргалалтаас зайлсхийхийг хүсчээ. Өнөөдөр дэлхий дахинд хэт таргалалттай 800 сая хүн амьдарч байна. 2016 оноос хойш хэт таргалалттай иргэдийн тоо 3 дахин өсөөд байгаа юм.  Үүнээс гадна  тамхины хэрэглээнээс татгалзах,  дарс болон бусад согтууруулах ундааг хэтрүүлэн  хэрэглэхгүй байх нь  эрүүл байхад нэн чухал гэжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Харвардын их сургууль эрүүл байх таван дүрмийг танилцуулжээ   
Үзсэн: 1069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй