Шууд Chart

Гордон Сондланд: Ерөнхийлөгч Трампын заавраар би Украинд шахалт үзүүлсэн

2019-11-22 09:00:00

АНУ-ын Конгрессын доод танхимын тагнуулын асуудал эрхэлсэн хорооны сонсголд дуудагдсан 3 албан тушаалтны мэдүүлгээс Европын Холбоон дахь АНУ-ын элчин сайд Гордон Сондландынхыг хэвлэлүүд онцолж байна. Зургаан цагийн туршид үргэлжилсэн түүний мэдүүлэгт "Ерөнхийлөгч Трамп, Украины шинэ Ерөнхийлөгч Зеленский нарын харилцаа манайхаар бол тусыг тусаар гэдэг зарчим дээр тулгуурлаж байсан. Үүний тулд тэрбээр албан тушаалтнууд ч Трамп Ерөнхийлөгчийн хувийн өмгөөлөгчтэй хамтран ажиллахаас өөр аргагүйд хүрч байсан" талаар мэдүүлсэн юм.

Тэрбээр, "Өмнөх мэдүүлэгтээ би ноён Жулиани Ерөнхийлөгч Трамп Зеленский нарын уулзалтыг зохион байгуулахын тулд хариу алхам хийхийг шаардаж байсан тухай тайлбарласан. Ноён Жулиани Украины талаас Буризма компани, Ардчилсан намынхны үндэсний хорооны серверүүдийг хакердсан хэргээр мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлнэ гэсэн мэдэгдэл хийх хүсэлт тавьсан. Ноён Жулиани Ерөнхийлөгчийн хүсэлтийг ийнхүү илэрхийлсэн. Энэ нь ч Ерөнхийлөгчийн хувьд чухал гэдгийг бид мэдэж байсан. Нарийн бичгийн дарга Перри, элчин сайд Волкер бид хэд ноён Руди Жулианитай Ерөнхийлөгч Трампын шууд зааварчилгааны дагуу Украины асуудал дээр хамтран ажиллаж байсан" хэмээсэн байна.

Гэхдээ тэрбээр энэ бүхнийг нотлох баримт түүнд байхгүйг, уулзалтуудын тэмдэглэл ч байхгүйг онцолсон байна. Түүний мэдүүлгийн дараа Ардчилсан намынхан Ерөнхийлөгч Трамп үндсэн хууль зөрчсөн гэдгийг батлах баримтууд олон байгааг мэдэгдсэн бол Бүгд найрамдахчууд шинэ гэхээр зүйл Сондландын мэдүүлгээс сонссонгүй хэмээн хамгаалж байлаа. Харин Америкийн хэвлэлүүд Сондланд Европын Холбоон дахь элчин сайдынхаа суудалд хэр удаан суух бол гэдэг таамаг дэвшүүлцгээж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп тагнуулын хороон дахь энэхүү сонсголын дараа чөтгөр шулам агнах энэ ажиллагааг дуусгах цаг болсныг, улс оронд Ардчилсан намынхны эхлүүлсэн энэ үйл явц муугаар л нөлөөлөхийг анхааруулсан юм. Харин Цагаан ордныхон Сондландын мэдэгдэл харин ч Ерөнхийлөгчийн буруугүйг батлаад байгааг сануулсан юм. Харин тагнуулын хорооны сонсголд АНУ-ын Ерөнхийлөгчийн ОХУ-ын асуудал эхэлсэн туслах Фиона Хилл оролцох аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гордон Сондланд: Ерөнхийлөгч Трампын заавраар би Украинд шахалт үзүүлсэн  
Үзсэн: 311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-22 13:50
украйныг газын хоолой л тусгаар

Бидэнтэй нэгдээрэй