Шууд Chart

"Хөх луу" наадмын шилдгүүд тодорлоо

2019-11-22 11:50:14

Өмнөд Солонгос улсын шилдэг кино шалгаруулдаг "Хөх луу" наадам өчигдөр болж, шилдгүүд тодорлоо. Дөч дэх удаагаа зохион байгуулж буй тус наадамд 2018 оны аравдугаар сарын 12-ноос 2019 оны аравдугаар сарын 10 хүртэлх хугацаанд бүтээгдсэн кинонууд нэр дэвшжээ.

“Паразит” кино энэ удаагийн наадмын хамгийн шилдэг нь байсан бөгөөд нийт таван шагнал хүртсэн байна. Тодруулбал, шилдэг кино, шилдэг урлаг найруулал, шилдэг найруулагч Бон Жүн Хо, шилдэг эмэгтэй жүжигчин Жо Ёо Жон, шилдэг туслах эмэгтэй жүжигчин И Жун Үн нар шилдгээр шалгарчээ.

Та бүхэнд "Хөх луу" наадмын шилдгүүдийн нэрийг толилуулъя. 

Шилдэг кино: “Parasite”

Шилдэг найруулагч: Bong Joon Ho (“Parasite”)

Шилдэг эрэгтэй жүжигчин: Jung Woo Sung (“Innocent Witness”)

Шилдэг эмэгтэй жүжигчин: Jo Yeo Jeong (“Parasite”)

Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Jo Woo Jin (“Default”)

Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Lee Jung Eun (“Parasite”)

Шилдэг шинэ эрэгтэй жүжигчин: Park Hae Soo (“By Quantum Physics: A Nightlife Venture”)

Шилдэг шинэ эмэгтэй жүжигчин: Kim Hye Joon (“Another Child”)

Шилдэг шинэ найруулагч: Lee Sang Geun (“EXIT”)

Нэр хүндийн шагнал: Lee Kwang Soo, Honey Lee, Park Hyung Sik, Girls’ Generation’s YoonA

Үзэгчдийн сонголтын шагнал: “Extreme Job”

Шилдэг зохиол: Kim Bo Ra (“House of Hummingbird”)

Шилдэг зураг авалт —Гэрэлтүүлэг: Kim Ji Yong, Jo Kyu Young (“Swing Kids”)

Шилдэг эвлүүлэг: Nam Na Young (“Swing Kids”)

Шилдэг хөгжим: Kim Tae Sung (“Svaha: The Sixth Finger”)

Шилдэг урлаг найруулал: Lee Ha Joon (“Parasite”)

Техникийн шагнал: Yoon Jin Yool, Kwon Ji Hoon (“EXIT” stunts)

Шилдэг богино хэмжээний кино: Jang Yoo Jin — “Milk”

"Хөх луу" кино наадмын шилдгийг шалгаруулах ёслолыг жүжигчин Ким Хэ Сү, Юү Ён Сок нар сүүлийн хоёр жил дараалан хөтөлжээ. 

 

 

"Хөх луу" наадмын шилдгүүд тодорлоо   
Үзсэн: 5390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-22 15:18
Гоё кино шүү

Бидэнтэй нэгдээрэй