Шууд Chart

Дубайн экспогийн танилцуулгад оролцов

2019-11-22 12:07:23

2020 оны Дубайн экспод оролцох бэлтгэлийг хангах Ажлын хэсгийн төлөөлөл АНЭУ-ын Элчин сайдын яаман дээр болсон үзэсгэлэнг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл танилцуулах арга хэмжээнд оролцов.

Монгол Улс Дубайн экспод оролцоход өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараар ахлуулсан бэлтгэл ажлыг хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэгт Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим болон бусад холбогдох яам, байгууллага хамтарч байна.

Дубайн экспо нь “Оюун санааг нэгтгэж, ирээдүйг бүтээе” сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарыг хүртэл үргэлжилнэ. Тус олон улсын үзэсгэлэнг 25 сая орчим хүн үзэж сонирхоно гэж Элчин сайд Абдулла Аль-Тунейжи мэдээлэв.


Дубайн экспогийн танилцуулгад оролцов   
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй