Шууд Chart

Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх уриалга гаргана

2019-11-22 14:47:18

Онцгой байдлын ерөнхий газраас “Японы хүүхдийг ивээх сан” “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах ба уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямралыг бууруулах зөвлөмж” сэдэвт хүүхдийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөнд Хэнтий, Төв аймаг болон дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн аврагч” бүлгийн 66 сурагч оролцож байгаа юм.

Энэ үеэр сурагчид 2030 он хүртэл хэрэгжих Сендайн баримт бичиг, Ази-Номхон далайн болон орон нутгийн туршлагатай танилцаж, гамшгийн эрсдэлийг бууруулах талаар үзэл бодлоо илэрхийлэн, тухайн орон нутагтаа гамшгийн эрсдэлийг бууруулахад өөрсдийн оруулж болох хувь нэмрийг ярилцаж, ямар санал санаачлага гаргаж байгаагаа харилцан ярилцаж, оролцоогоо нэмэгдүүлэх уриалга гаргах юм.

Хурлаас гарсан Сендайн үйл ажиллагааны хүрээ болон Уур амьсгалын гэрээний амлалт, төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах саналыг Монгол Улсын Засгийн газарт танилцуулна.

Мөн тус уриалгыг ирэх 2020 онд Австрали улсад зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд танилцуулж, шийдвэр гаргагчдад хүлээлгэн өгөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх уриалга гаргана  
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй