Шууд Chart

Спортын тэмцээн болж байна

2019-11-22 14:52:39

Онцгой байдлын ерөнхий газраас Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын хооронд спортын тэмцээнийг энэ сарын 22-24-ний өдрүүдэд “Аврагч” биеийн тамир техник-спортын хороонд зохион байгуулж байна.

Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, билльяард, дартс, шатар гэсэн төрлүүдээр явагдах бөгөөд өнөөдөр дартс, шатрын тэмцээн зохион байгуулагдаж байгаа юм.

Тэмцээнд Шадар сайдын ажлын алба, СХЗГ, ОБЕГ, МХЕГ, Чөлөөт бүс, ШӨХТГ, СХЗГ-ын баруун, зүүн бүсийн ерөнхий газрын алба хаагчид оролцож, аваргуудаа шалгаруулна гэж гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Спортын тэмцээн болж байна  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Sugir [127.0.0.xxx] 2019-11-22 19:45
Mundag shuu

Бидэнтэй нэгдээрэй