Шууд Chart

ОХУ-ын Гэгээрлийн сайд О.Ю.Васильеватай уулзлаа

2019-11-22 15:20:57

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг ОХУ-ын Гэгээрлийн сайд О.Ю.Васильеватай уулзалт хийлээ.

ОХУ-ын Гэгээрлийн сайд О.Ю.Васильева ОХУ-д орос хэлний багш бэлтгэх, тэднийг мэргэжил дээшлүүлэх, Монгол Улсад орос хэлний өндөр түвшний мэргэжилтнүүдийг илгээж ажиллуулах зэрэг Монголын талаас тавьсан саналуудыг ажил хэрэг болгож, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх талаар санал хэлэв.

Сайд Ё.Баатарбилэг ОХУ-ын Гэгээрлийн яам, сайдын зүгээс дэмжиж, хамтран ажиллаж буйд талархал илэрхийлээд ОХУ-ын сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын хөтөлбөрийн агуулгын шинэчлэл, хүүхэд багачуудад эх оронч үзэл, хүмүүжил, төлөвшил олгож байгаа болон багшийн хөдөлмөрийн үнэлэмж, нэр хүндийг хэрхэн хамгаалж, дээшлүүлэх тал дээр хийж, хэрэгжүүлж буй ажлуудаас сонирхож, дээрх чиглэлээр зарим талаар хамтран ажиллах санал тавилаа.

Орос хэлний багш нарын цогц хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд эцэслэн шийдвэрлэх чиглэлд хоёр тал хамтран ажиллахаар болоод байна. 


ОХУ-ын Гэгээрлийн сайд О.Ю.Васильеватай уулзлаа   
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй