Шууд Chart

Монголын радиогийн сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Л.Мөнхтөрд Соёлын гавьяат зүтгэлтэн цол олголоо

2019-11-22 15:25:35

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордонд Төрийн дээд цол, одон медаль гардуулсан. Энэ үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр Монголын радиогийн сэтгүүлч, зохиолч, яруу найрагч, МЗЭ-ийн болон “Алтан өд” шагналт, Хэл бичгийн ухааны доктор Лханаагийн Мөнхтөрийг шагналаа.

Шагнал гардуулсныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын Үндэсний радиогийн редактор, сэтгүүлч Лханаагийн Мөнхтөрд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол олголоо. Л.Мөнхтөр 1978 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1992 оноос Монголын радиод сурвалжлагч, сэтгүүлч редактораар ажиллах хугацаандаа “Ургацын далай” хэмээх уламжлалт, газар тариалангийн мэдээ мэдээллийн нэвтрүүлэгт ажиллаж ирсэн. Мөн монгол адууны талаар судалгааны ажил олныг хэвлүүлсэн соёлын зүтгэлтэн юм. Газар тариалангийн талаарх “Ургадаг алт” хэмээх цувралыг найман удаа хэвлүүлжээ. Тариаланчдын амжилт үйлсийг сурталчлах, тариаланд тулгарч байгаа асуудлуудыг олон нийт, шийдвэр гаргагчдад хүргэхэд онцгой нөлөөлөл үзүүлж байсан сэтгүүлч мөн” гэсэн юм.

Ийн Дараагаар нь МҮОНР-гийн “Шинэ эрин” (одоогийн Нийгэм, эдийн засгийн ) редакцынх нь хамт олон хүлээн авсан юм.









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын радиогийн сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Л.Мөнхтөрд Соёлын гавьяат зүтгэлтэн цол олголоо  
Үзсэн: 1634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Амгаланзаяа [127.0.0.xxx] 2019-11-23 23:50
Нагац ахдаа баяр хүргье та минь мундаг шүү биднийхээ дэргэд урт удаан наслаарай
Зочин [127.0.0.xxx] 2019-11-23 23:49
Нагац ахдаа баяр хүргье
zulaa [127.0.0.xxx] 2019-11-23 19:54
bayr xvrgey nagats axdaa urt udaan naslaarai ta mine
Оуu Oyun [127.0.0.xxx] 2019-11-23 18:23
Erhem anddaa haluun bayar hurgeye.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-22 19:44
Zov yavbal Zoolon Zoolon zambuulin duunii vgiig bichsen hvn mon biz dee amjilt hvsie
Зочин [127.0.0.xxx] 2019-11-22 17:50
Баяр хүргиии мөнхтөрдөө нүлэээ олсон сайхан шагнал болжээ мнв д эзнээ олоогүй гавьяатууд олон бии шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-22 20:32
bayr hurgie

Бидэнтэй нэгдээрэй