Шууд Chart

Ж.Баттулга: “Монголын нинжа дайчид” шоу дараа жил болвол даагаа нэхнэ ээ

2019-11-25 12:05:29

“Монголын жинжа дайчид” шоуны шилдэг оролцогчдын нэг ЦЕГ-ын ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч Жаргалсайханы Баттулга юм. Тэрбээр тулааны спортоос гадна самбо, жүдо бөх, буудлагаар хичээллэдэг юм билээ.

Түүнээс цөөн асуултанд тодруулга авлаа.  

-“Монголын нинжа дайчид” шоунд оролцоход юу нөлөөлсөн бэ. Хэн нэгний ятгалаг байсан уу?

-Нэг найз маань надад энэ шоу болох гэж байгааг хэлж, “Чи оролцооч” гэж хэлсний дагуу өөрийг сорьж үзлээ. Сайхан санагдсан шүү.

-Энэ тэмцээн аль улсад болж байхыг нь телевиз, интернэтээр үзэж байсан бэ?

-Тэмцээнд орно гэж шийдсэнээсээ хойш л бусад оронд зохиогдсоныг нь үзсэн. Түүнээс биш өмнө нь үзэж байгаагүй ээ.

-Тэмцээнд оролцохоос өмнө танд даалгаварууд хэрхэн төсөөлөгдөж байсан бэ?

 -Гол нь авхаалж самбаа, эв дүй хэрэгтэй юм шиг санагдсан.

-Тэмцээний зохион байгуулалт, аюулгүй байдал хэр хангагдсан гэж үзэж байна вэ?

-Намрын улирал шөнө зураг авалт хийгдсэн нь оролцогчдын ур чадварыг улам шалгаж байх шиг байсан. Аюулгүй байдал ч сайн хангагдсан байсан.

-Энэхүү тэмцээнд зориулж тусгайлан бэлтгэл хийж амжсан уу?

-Яг тусгайлсан бэлтгэл хийж чадаагүй. Гэхдээ ажил үүргийн хувьд байнгын бэлтгэл хийдэг. Тэр бэлтгэлээрээ л оролцсон.

-Аль даалгавар нь хамгийн хүнд бөгөөд хялбар санагдсан бэ?

-Хамгийн эхний даалгавар хялбар байсан бол хамгийн сүүлчийн даалгавар хүнд байсан.

-“Монголын нинжа дайчид” шоу таны бодож байсанд хүрч чадав уу?

-Чадсан шүү.

-Цагдаагийн ажилтан хүн үргэлж бэлтгэлтэй байдаг. Тиймээс танд нэг их хүнд санагдаагүй байх гэж бодож байна ...

-Даалгаврууд хүнд байгаагүй ч анх удаа оролцсон болохоор туршлага дутаж байсан. Дараа жил болвол бэлтгэлээ сайн хийж байгаад даагаа нэхнэ ээ.

-Хичээллэдэг спортын төрлүүдээрээ ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Байлдааны самбо болон киокушин карате, сонсогчийн алдар, Монгол зо, 5.11 challenge практик буудлагын УАШТ-ээс шагналт байр эзэлж байсан.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ж.Баттулга: “Монголын нинжа дайчид” шоу дараа жил болвол даагаа нэхнэ ээ  
Үзсэн: 643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй