Шууд Chart

Үхсэн бугын гэдэснээс 7 кг хог гарчээ

2019-11-29 09:58:36

Тайланд улсын үндэсний паркад үхсэн бугын гэдэснээс 7 кг хог, хаягдал гарсан байна. Энэ нь хүмүүс бидний өдөр тутам хэрэглэдэг гялгар уутны болон бусад хог хаягдал ан амьтдад хэрхэн сөргөөр нөлөөлж байгаагийн нэг тод илрэл жишээ болоод байгаа юм. 

Тайландын албаныхны өгсөн мэдээллээр  энэхүү буга тус улсын хойд зүгт байрших үндэсний паркаас үхсэн олджээ. Харамсалтай байдлаар үхсэн бугын ходоод, гэдэснээс гарсан хогон дотор эрэгтэй хүний дотуур хувцас, гялгар уут, кофены уут, резинэн бээлий, жижиг алчуур болон мяндсан оосор зэрэг янз бүрийн эд зүйлс байжээ. Шинжээчид хог хаягдал бугын хоол боловсруулах  эд эрхтний тогтолцоог бөглөрөлд оруулж үхэлд хүргэсэн гэж үзэж байгаа ч нарийн шинжилгээг цаашид явуулах юм.

Үндэсний паркийн албаныхан 10 настай буга үхэхээсээ өмнө нэлээд удаан хугацааны турш хог хаягдал идэж байсан гэж үзжээ. Энэ талаарх мэдээлэл интернетэд тавигдсаны дараа үндэсний паркад аялагчид хог хаягдлаа замбараагүй хаяж байгаад зарим иргэн ихээхэн бухимдалтай байгааг илэрхийлжээ.   

Энэ жилийн эхээр Тайланд улсад усны үхрийн тугал хуванцрын хаягдал идсэний дараагаар үхсэн тохиолдол мөн гарч байсан юм. Ер нь Тайланд улс хуванцар уутны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг юм. Тус улсад жил бүр 75 сая хуванцар уут хаягдал болдог гэж байгаль орчны байгууллагуудаас судалгаа гаргажээ. Энэ хооронд тус улсын Байгаль, Орчны сайд 2020 оны 1-р сараас эхлэн нэгэн удаагийн хуванцар уутны хэрэглээг хязгаарлахаа мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Үхсэн бугын гэдэснээс 7 кг хог гарчээ  
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй