Шууд Chart

"Хичээх өдөр" болов

2019-11-30 09:29:33

Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийн дуу хоолойг иргэдэд хүргэх, хүндэтгэл үзүүлэх зорилгоор 11 дүгээр сарын 29нийг “Хичээх өдөр” болгон зарласан.

“Хичээх өдөр” арга хэмжээний хүрээнд Дундговь аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, аймгийн яаралтай түргэн тусламжийн төв /103/ аймгийн Онцгой байдлын газар, авто сургуулиудын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран автомашины цуваа явуулжээ. Цуваанд явсан автомашины урд хэсэгт зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлсэн уриалга бүхий хэвлэмэл хуудсыг байрлуулж, иргэдэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг сурталчиллаа. 


"Хичээх өдөр" болов   
Үзсэн: 309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-02 08:49
Сайхан ажил зохиожээ.Хотын мангарууд шиг осол аваарт орсон машин ачаад муу энерги гудамжаар нэг цацаад яваагүй байна.Хот хоорондын замд ч гэсэн машины сэгээр зарлалын самбар хийхээ зогсоох хэрэгтэй ямар дайн байлдаан болсон газар биш.

Бидэнтэй нэгдээрэй