Шууд Chart

ОХУ, БНХАУ-ыг холбох хурдны замын гүүрийг барьж дуусгав

2019-11-30 14:40:58

ОХУ, БНХАУ-ын хилийн хотуудыг өндөр хурдны замаар холбох бүтээн босголтын ажил өрнөж байна. Энэ төслийн чухал хэсэг болсон нэг км гаруй урттай гүүр Амур мөрний дээгүүр баригджээ.

Хятадын хойд зүгийн Хар мөрөн мужийн Хэйхэ хотыг ОХУ-ын алс дорнод дахь Благовещенск хоттой энэхүү гүүрээр холбож байгаа юм. Благовещенск нь Амур мөрний эрэгт байрладаг байна.

Хоёр орны хилийн хотуудыг холбосон нэг км гаруй урттай гүүр нь 19 км-ын урттай хоёр урсгалтай хурдны замыг бүтээн босгох ажлын гол хэсэг юм. Орос, Хятадын худалдааны харилцаанд томоохон түлхэц өгөх энэхүү хурдны замыг барих 300 сая ам.долларын төсөл 2016 оны 12 дугаар сард эхэлсэн.

Орон нутгийн удирдлагууд өчигдөр Орос, Хятадын хооронд шууд хурдны замаар зорчих боломжийг бүрдүүлээд байгаа гүүрийн бүтээн босголтын ажил дууссан гэдгийг зарлаж, 2020 оны дөрөвдүгээр сараас зорчих хөдөлгөөн нээгдэнэ хэмээн онцолжээ.

Амурын бүс нутгийн захирагч Васили Орлов энэхүү гүүр нь бидний хувьд стратегийн чухал ач холбогдолтой гэсэн байна. Ер нь Хятадын Хэйхэ хотыг Оросын хил залгаах хотуудтай холбосноор тухайн бүс дэх хоёр талын барааны эргэлт дөрвөн сая тонн болж огцом өснө гэж тооцоолж байна.

Мөн энэ шинэ дэд бүтцийн ачаар Амурын бүс нутгийг зорих Хятадын жуулчдын тоо хоёр саяд хүрэхээр байгаа юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, БНХАУ-ыг холбох хурдны замын гүүрийг барьж дуусгав  
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй