Шууд Chart

“Даймлер” компани 10 мянган ажлын байр цомхотгоно

2019-12-01 09:00:00

Германы машин үйлдвэрлэгч “Даймлер” компани 10 мянган ажлын байрны цомхотгол явуулахаар төлөвлөж байгаагаа мэдээлжээ. Тус компани цахилгаан автомашины үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс ийм шийдвэр гаргаж байгаа юм байна. 

"Мерседес-Бенз" маркийн автомашинаараа дэлхий дахинд алдартай "Даймлер" компани цахилгаан автомашины үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж эхлээд буй юм. 

Цахилгаан автомашины үйлдвэрлэл, технологийг хөгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө шаардагдаж байгаагийн улмаас 10 мянган ажлын байрны цомхотгол явуулж, зардлаа танахаар шийдвэрлэжээ.

"Даймлер" компанийн зүгээс хэвлэлд өгсөн мэдээлэлдээ автомашины үйлдвэрлэл томоохон өөрчлөлтийн зам руу ороод байгааг онцоллоо. Тус компани өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, шинэ технологийг хөгжүүлэхийг эн тэргүүний зорилгоо болгоод байгаа аж. 

Энэ бодлогын хүрээнд 2022 он гэхэд ажиллах хүчний зардлыг 1.4 тэрбум еврогоор бууруулахаар төлөвлөж байна. Дэлхийн 17 оронд үйлдвэртэй "Даймлер"-ийн олон улсын хэмжээн дэх ажиллах хүчний тоо 300 000-аар тоологддог юм. Үүнээс өмнө "Ауди" компани мөн л Герман улс дахь 61 000 ажлын байрыг 9500 бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдээлж байсан юм.

"Ауди" нь "Даймлер"-ийн гол өрсөлдөгч төдийгүй мөн л цахилгааны авто машиныг үйлдвэрлэх санжүүжилтийг шийдвэрлэх үүднээс ийм шийдвэр гаргаж байгаагаа дуулгасан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Даймлер” компани 10 мянган ажлын байр цомхотгоно   
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй