Шууд Chart

Өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудад мөнгөн тусламж үзүүлнэ

2019-12-01 16:18:54

Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12.3, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.3, Төрийн хяналт шалгалтын  тухай хуулийн 10.3-т заасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргад  “Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын ерөнхий байцаагчийн эрх” олголоо.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан өнөөдрийн байдлаар Архангай аймгийн 1000 өрхийн 388,3 мянган мал, Булган аймгийн 1630 өрхийн 482,7 мянган мал, Дундговь аймгийн 1000 өрхийн 780 мянган мал, Өвөрхангай аймгийн 1440 өрхийн 1,2 сая мал, Төв аймгийн 600 өрхийн 425,0 мянган мал буюу нийт 5670 өрхийн 3,2 сая мал Архангай, Булган, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Төв зэрэг бусад аймгуудад отор нүүдэл хийж байна.

Үүнтэй холбогдуулан Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Төв, Завхан, Хөвсгөл аймгуудад отор нүүдэл хийж байгаа малчид, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, отрын штаб байгуулах, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулж дээрх аймаг тус бүрт 50 сая нийт 350 сая төгрөгийг, Дундговь, Өвөрхангай, Төв аймагт улсын нөөцөөс үнэгүй олгох 1710 тонн өвс, үнийг нь 50 хувь хямдруулан олгох 1370 тонн тэжээл, тэдгээрийг буцаан нөхөн бүрдүүлэх зардалд 954,7 сая төгрөгийг, мөн өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа Булган, Дундговь, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймгуудын малчид, иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор улсын нөөцөөс “Шуурхай албаны автомашин” олгох, Дундговь, Өвөрхангай, Төв, Завхан, Хөвсгөл аймгуудад өвс, тэжээлгүйн улмаас өлдөж, доройтсон малд хүчит тэжээл, малын эм биобэлдмэл өгөх, тэдгээрийг буцаан нөхөн бүрдүүлэх зардалд 410,3 сая төгрөг буюу 1,7 тэрбум төгрөг


Өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудад мөнгөн тусламж үзүүлнэ  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-01 23:21
Засгийн газар ингэж хоёрын мөнгө үрж байхаар яаралтай махны экспортоо хмйлгээ ч мал турж эцэхээс өмнө арга хэмжээ авахгүй бол малчдын бүтээсэн зуданд алдхад ойрхон байна шүү хармалсан юм хар нохойн аманд гэч болох вий эндээс малчид хохирвол хэх хохирлыг хариуцах юм бэ бэлэн зах зээл байхад газар булахын оронд гадаадад гаргаж малчдаа мөнгөтэй болгоо ч
Малын эмч [127.0.0.xxx] 2019-12-01 21:16
Хотын иргэдэд муудсан мах нийлүүлдэг малчидад туслаж хэрэггүй зах дээр үхсэн малын сэг өмхийрсөн махны цуглуулга эсвэл өвчтэй малын л мах байж байдаг буруу махны хувиарлалтыг ченжийн оролцоогүй болгох хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй