Шууд Chart

Ираны алдарт бөх Монгол Улсын нэрийн өмнөөс барилдана

2019-12-02 09:36:42

Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саид Моллаи иргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ.

Тэрбээр 81 кг-ын жинд барилддаг бөгөөд энэ жил 27 настай. Түүний эхний тэмцээн энэ сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндоа хотод болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бүртгүүлсэн байна.

Ираны Засгийн газраас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосноос  Ираны жүдочид энэ жил Токиод болсон ДАШТ-д барилдаагүй.

ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер “Бид Саид Моллаигийн явдлыг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой байлаа. Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй бусад иран жүдочдын талаар ч бид ярих болно.Саид Моллаи өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл бид түүний чансааны оноог цуцлахгүй” гэж мэдэгдэж байжээ.

 

 



Нийтэлсэн: У.Баярсайхан

Ираны алдарт бөх Монгол Улсын нэрийн өмнөөс барилдана   
Үзсэн: 2366 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-02 19:12
Эхэндээ гайхаж л блаа. Гэхдээ жингийн өрсөлдөөн нэмэгдэж алсдаа жудод маш том сайн өөрчлөлт ирэх юм бнаа гэж ойлголоо. Нэг үгээр жудогийн хөгжилд
Бат [127.0.0.xxx] 2019-12-02 14:42
Үнэхээр сайхан зүйл шүү дээ
Marat [127.0.0.xxx] 2019-12-02 14:14
Shashin uur uls ornuudtai xariltsax xariltsaand xer uurchlult orox bolon asuudal vsex vv gexees bish. Judo buxd bol tom uurchlulult xiisen naashdaa shiidver garsan bna. Ulsiin naadamaar vndesnii buxuur barilduulj targan buxchvvdiig mashinduulmaar saixan er bnoo. Naadamaar zodogluulyaa. Davalgaalyaa
зочин [127.0.0.xxx] 2019-12-02 09:53
МАНАЙД 81 КГ-ИЙН ЖИНД БАРИЛДАХ БӨХ БАЙДАГГҮЙ ЮМ УУ??? БАТТУЛГА АРАБУУДЫГ ОРУУЛЖ ИРЖ ТЕРРОРИСТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХИЙЛГЭЧИХГҮЙ БОЛ??? ЭВГҮЙ ДЭЭ АРАБУУД ЧИНЬ, ШОНХОР ШУВУУГАА ЖААЛ ЗӨӨЛГӨСӨН, ОДОО БҮР ХҮМҮҮСИЙГ НЬ ОРУУЛЖ ИРДЭГ БОЛОХ НЬ, АРААС НЬ ДҮРВЭГСЭД НЭРТЭЙ ХАЛТАРУУД НЬ ЦУВААД ОРООД ИРЭХ БИЙ ДЭЭ??? ӨРГӨН УУДАМ ГАЗАР НУТАГТ МААНВ ШУНАЖ ЯВАА БОЛОВ УУ? ГЭЖ ЭМЭЭХ ЮМДАА
Зочин [127.0.0.xxx] 2019-12-02 19:17
Энэ жингийн өрсөлдөөн нэмэгдэж энэ хүнийг ялж байж олимп дэлхийд явах болно гээд манай тамирчид хичээх болно. Тэгэхээр манай улсын жудод маш их хэрэгтэй юм бна
Зочин [127.0.0.xxx] 2019-12-02 10:59
Иран гэж байна шдээ дандаа нэг худ сданууд байхиймаа хийх ажилгүймуу эсвэл ингэж энд тэнд бичих чинь ажил чинь юмуу
Зочин [127.0.0.xxx] 2019-12-02 13:54
Zarim humuus yagaad iim sonin yum bichij bnaa. Arab Iran 2 chini 2 uur irgenshiltei uls shu dee. Ylgaj salgaj oilgomoor bna. Oilgohgui bga bol chimeegui bsan ni deer bhaa.

Бидэнтэй нэгдээрэй