Шууд Chart

Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе

2019-12-02 11:00:05

Дундговь аймгийн ЗДТГ-аас санаачлан "Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе" аяныг эхлүүлээд байна. Удирдамжид "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1991 оны 115 дугаар зарлиг, Соёлын тухай хуулийн 5.3-т заасан гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх, Засгийн газрын 257-р тогтоолын 1.2, Монгол Улсын иргэн бүр "Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар"-ыг баримтлан өөрийн ураг төрлийн хамаарлын хүрээгээ тогтоож, үр удмаа заавал өвлүүлэх үүрэг хүлээнэ.

Монголын уламжлалт Соёлын биет бус өвийн нэг хэлбэр болох Угийн бичиг хөтлөх ажлыг өвлүүлэн уламжлуулж, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэх эрмэлзлэлийг төрүүлж, байгууллага, хувь хүн, гэр бүлийн хамтын үйл ажиллагааг дэмжихэд оршино" гэжээ. Аяны удирдамжийг ЭНД-ээс уншина уу. 


Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе   
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй