Шууд Chart

Галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа

2019-12-02 11:08:20

Он гарсаар 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 3908 удаагийн дуудлага ахуйн гал түймэр бүртгэгдсэн байна. Гал түймрийн 62.9 хувийг гэр хорооллын айл өрхүүдэд илэрдэг нийтлэг зөрчил эзэлж байгаа юм.

Тиймээс НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “ГБТ трейдинг” ХХК-тай хамтран 10, 22 дугаар хорооны эрсдэл бүхий айл өрхүүдэд галын аюулгүй байдлын шаардлага хангасан 40 ширхэг битүүмжлэл сайтай, тагтай, төмөр торхыг хүлээлгэн өгч, иргэдэд галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалт”-ыг зохион байгуулах ажлын хүрээнд үнс, нурам, ил задгай асгаснаас үүдэлтэй гал түймрийн шалтгаан нөхцлийг бууруулах зорилгоор зохион байгууллаа гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа  
Үзсэн: 118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй