Шууд Chart

Архангай аймаг малын хулгай гаралтаар улсад гуравт бичигдэж байна

2019-12-02 11:31:50

Архангай аймагт энэ оны эхний есөн сарын байдлаар хулгайн гэмт хэрэг 7697 бүртгэгдсэнээс 1269 нь малын хулгайнх байна.

Мөн малын хулгайн гэмт хэргийн өсөлтөөр улсын хэмжээнд Хэнтий, Төв аймгийн дараа ордог аж.

Харин тус аймгийн Цэнхэр, Эрдэнэбулган, Булган зэрэг урд талын суманд илүү их байдаг гэнэ.

Энэ хүрээнд Архангай аймаг дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газартай хамтран “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, сум, орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Энэхүү зөвлөгөөнөөр хуулийн хийдэл, малын хулгайн шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан байна.

Цагдаагийн байгууллагаас ажиллах хүчний дутагдал, техникийн хүчин чадлаас болоод малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт удаашралтай, мөн хуулийн заалтаас болоод малын хулгайчдад хүлээлгэх хариуцлага сул байгаа талаар тайлбарласан юм.

Малын хулгайч нарын үйлдэл нарийсахын хирээр төрийн хамгаалалтын механизмыг боловсронгуй болгох шаардлагатайг энэ зөвлөгөөнөөр хөндлөө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Архангай аймаг малын хулгай гаралтаар улсад гуравт бичигдэж байна  
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй