Шууд Chart

Боксын насанд хүрэгчдийн УАШТ Орхон аймагт эхэллээ

2019-12-02 12:23:39

Боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр Орхон аймагт эхэллээ. Тус тэмцээнд 26 байгууллагын 219 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй тав буюу олимпийн нийт 13 жинд өрсөлдөх юм.

Уг тэмцээнийг Эрдэнэт хотод боксын спортыг үүсгэн байгуулагч ОУХМ С.Баттулгын нэрэмжит болгон зохион байгуулж байна.

Энэ жилийн тэмцээний онцлог нь орон нутагт анх удаа болж байгаа бөгөөд “Токио-2020” олимпийн наадмын шигшээ багийг бүрдүүлэхэд оршиж байна.

Ерөнхий зохион байгуулагчаар Монголын боксын холбоо, хамтран зохион байгуулагчаар “Даншиг” групп ажиллаж буй.

Нэмж хэлэхэд, дээрх тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Чинзориг нарын зэрэг шилдэг тамирчин хүч үзнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Боксын насанд хүрэгчдийн УАШТ Орхон аймагт эхэллээ  
Үзсэн: 2546 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй