Шууд Chart

Төв аймгийн Зуунмод суманд үхэр галзуурчээ

2019-12-02 12:37:47

Төв аймгийн Зуунмод сумын VI-р багийн малчин “Л”-ийн 1 үхэр 2019 оны 11 дүгээр сарын 28-ны  өдөр  халдварт  өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сорьц авч Аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд мал, амьтны галзуу өвчин болох нь тогтоогдсон.

Авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ:

-Тус  сумын  Засаг  даргын  захирамжаар 14  хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон.

-Галзуугийн эсрэг вакцины эхний  тунд 4 хүнхамрагдсан.

-Голомтод 29 өрхийн  129 (хонь, ямаа, үхэр) малыг вакцинжуулсан.

-Төв  аймгийн ЗӨСТ галзуу өвчнөөс  сэргийлэх сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч ажилласан байна.

 

Эх сурвалж: Төв аймгийн ЗӨСТ


Төв аймгийн Зуунмод суманд үхэр галзуурчээ  
Үзсэн: 520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2019-12-02 17:06
M.Enkhbold gej anduurlaash dee

Бидэнтэй нэгдээрэй