Шууд Chart

Тулгуур эрхтэн тогтолцооны бэрхшээлтэй эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамрагдлаа

2019-12-02 13:00:26

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн дэмжих сарын аян”-ны хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос хамтран тулгуур эрхтэн тогтолцооны бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгууллаа.

Тухайлбал, нийслэлийн Өргөө, Амгалан амаржих газарт нуруу нугасны гэмтэлтэй 60 эмэгтэйд үзлэг, шинжилгээ (эмэгтэйчүүд, дотор, мэдрэл, хавдрын үзлэг, цус, шээс, биохими, умайн хүзүүний эсийн шинжилгээ, хэвлийн ЭХО, зүрхний цахилгаан бичлэг)-г хийсэн бөгөөд өвчний онош нь тогтоогдсон зарим эмэгтэйг шаардлагатай эмчилгээ, үйлчилгээнд хамруулсан байна.

Эх сурвалж: НЭМГ


Тулгуур эрхтэн тогтолцооны бэрхшээлтэй эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамрагдлаа  
Үзсэн: 469 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй