Шууд Chart

Өнөөдөр дэлхийн "Цагаан тууз"-ны өдөр

2019-12-02 14:25:40

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх “Цагаан тууз"-ны өдрийг дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 2-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ өдрийг тохиолдуулан манай улс жил бүр тодорхой уриалга дэвшүүлэн 16 хоногийн хугацаатай аян зохион байгуулдаг уламжлалтай. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх энэ жилийн аян 11 дүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд "Ойлгоё хүндэлье-гэр бүлийнхээ төлөө" уриатай зохион байгуулж байна.

Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах уриалгад БСШУСЯ ны хамт олон нэгдэж, энэ өдөр цагаан туузаар ижилсэн дуу хоолойгоо нэгтгэж байна.


Өнөөдөр дэлхийн "Цагаан тууз"-ны өдөр   
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй