Шууд Chart

Төвлөрсөн дулаан хангамжийн нэгдсэн үзлэг, шалгалт хийж байна

2019-12-02 14:34:46

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК жил бүр нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн өвлийн өндөр ачаалын үеийн горим тохируулга, хэрэглэгчдийн техник тоноглолын үйл ажиллагаанд хийгддэг “Ерөнхий инженер”-ийн үзлэг шалгалтаа 2019 оны 11 сарын 15-наас эхлүүлээд байна.

2019-2020 оны халаалтын улиралд дулааны төв магистраль шугам, тоноглол, насос станцуудын тоноглолын ажиллагаа болон хэрэглэгчийн төхөөрөмж, тохируулах хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангаж, ашиглалтын бэлэн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг засч хэвийн болгох арга хэмжээг авах, болзошгүй гэмтэл саатлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү үзлэг шалгалтыг зохион байгуулдаг.

Ерөнхий инженерийн үзлэгээр:

  1. Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ
  2. Дамжуулах сүлжээний цахилгаан тоноглол

Шуурхай ажиллагаа, горим тохируулга:

  1. Аж ахуй үйлчилгээний алба, тоолуурын лабораторийн үйл ажиллагаа
  2. Хэрэглэгчийн үйлчилгээний албаны хэрэглэгчдийн шугам тоноглол, засвар үйлчилгээ
  3. Шинээр дулаанд холбогдсон хэрэглэгчдийн дулаанаар хангах ажлуудыг үзүүлэлт тус бүрээр нь шалгаж дүгнэх юм. Ерөнхий инженерийн үзлэг шалгалт 1 сарын хугацаанд үргэлжилнэ гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.

Төвлөрсөн дулаан хангамжийн нэгдсэн үзлэг, шалгалт хийж байна  
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй