Шууд Chart

Дэлхийн улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд илүү их хүчин чармайлт гаргахыг уриаллаа

2019-12-02 16:40:25

Испанийн Мадрид хотод НҮБ–ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал удахгүй эхэлнэ. Тэгвэл энэхүү хурлыг угтсан хэвлэлийн хурал болох үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга дэлхийн дулаарлын асуудлыг шийдвэрлэхийн тулд улс орнуудыг илүү их хүчин чармайлт гаргахыг уриалжээ. 

НҮБ–ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттерриш Мадрид хотод ням гараг хэвлэлийн хурал хийлээ. 190 гаруй орны удирдагч болон төлөөлөгчийн оролцож байгаа НҮБ–ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Асуудлаарх Бага Хурлыг угтсан хэвлэлийн хурлын үеэр Гуттериш уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшигт үзэгдлийн давтамж улам ойртож, хүн төрөлхтөнд илүү их гарц хохирлыг учруулж байгааг онцолсон байна.

Тэрээр уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөнд ирээдүйд тулгарах, эсвэл удаа хугацааны туршид болох үйл явц биш гэдгийг анхааруулж,  дэлхийн дулаарал яг одоо бидэнд хор хөнөөлөө учруулсаар байгааг сануулсан юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга энэ удаагийн хуралд оролцож байгаа улс орнуудыг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар илүү бодит үр дүн гаргахыг хүссэн юм.

Мадрид хотод эхэлж байгаа НҮБ–ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Асуудлаарх Бага Хурлаар Парисын Хэлэлцээнд туссан зарим зүйл заалт дээр хамтын шийдэлд хүрэхийг зорих юм. Энэ хооронд 2018 онд олон улсын хэмжээн дэх хүлэмжийн хийн ялгарал дахин өссөн гэдгийг шинжээчид анхааруулж байна. COP25 буюу НҮБ–ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн асуудлаарх бага хурал 12-р сарын 13-ныг хүртэл явагдана. Энэ хуралд Шведийн идэвхтэн тэмцэгч Грета Тунберг мөн оролцож байгаа юм.

Сонирхуулахад өнгөрсөн 11-р сард АНУ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилго бүхий Парисын Хэлэлцээнээс гарч байгаагаа дэлхий дахинд зарласан юм. АНУ нь дулааралд гол нөлөөг үзүүлж байгаа хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дэлхийд хоёрт ордог юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд илүү их хүчин чармайлт гаргахыг уриаллаа  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй