Шууд Chart

БНХАУ-д засмал зам гэнэт цөмөрчээ

2019-12-02 16:47:42

БНХАУ-д засмал зам гэнэт цөмөрч, хоёр ч машин гүн нүх рүү унаад байна. Газар доогуур метрон шугам тавьж байсан хэсэгт ийм осол гарчээ. Хятадын Гуанжоу хотод хөл хөдөлгөөн ихтэй автомашины зам гэнэт цөмрөсөн осол ням гарагийг өглөө гарсан байна. Тус хотын метроны газар доогуурх 11-р шугамыг барьж байсан хэсэгт энэ осол болжээ. Орон нутгийн тээврийн хэлтэсээс мэдээлснээр хар зам гэнэт цөмөрч, томоохон хэмжээний гүн нүх бий болсон байна.

Энэ нүх рүү хогийн тэргээс гадна нэг цахилгаан автомашин унан осолджээ. Хоёр машины дотор нийт гурван хүн зорчиж явжээ. Энэхүү аварга нүх цаашид улам тэлэхээс сэргийлэх арга хэмжээ мэргэжилтнүүд аваад байгаа юм. Орон нутгийн цагаар 9:28 минутад осол гарч, цагдаагийхан ч ослын газарт тун удалгүй ирсэн байна. Автомашины замд цөмрөлт үүссэний улмаас үүссэн нүх хамгийн гүн хэсэгтээ 38 метр байгаа юм.

Энэ газрын ойролцоох усны хоолой болон байгалийн хийн хоолойнуудыг түр хаажээ. Ослын шалтгааныг нарийвчлан тогтоох мөрдөн шалгах ажил эхэлжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д засмал зам гэнэт цөмөрчээ  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй