Шууд Chart

БНХАУ: Шинээр гар утас худалдан авч буй тохиолдолд заавал нүүрээ таниулах ёстой

2019-12-03 09:00:00

Хятад улсад иргэд шинээр ухаалаг гар утас худалдан авах тохиолдолд  тухайн утасны нүүр танигчаар нүүрээ таниулж байх ёстой гэж дүрэм мөрдөгдөж эхлээд байна. Тус улсын засгийн газраас энэ нь иргэдийн интернет хэрэглээний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой гэж мэдэгдэж байгаа юм.

Хятад улсын ухаалаг гар утас хэрэглэгчид шинээр утас худалдан авах болон гар утасны  дата ашиглалтын талаарх гэрээг байгуулахдаа заавал нүүрээ таниулах ёстой гэсэн дүрмийг журмыг батлахаар төлөвлөж байгаагаа Бээжин өнгөрсөн 9 дүгээр сард зарлаж байсан юм. Тэгвэл энэ дүрмийг ням гараг буюу 12 дугаар сарын 01-нээс мөрдүүлж эхлээд байна. Бээжингийн зүгээс энэ журам нь цахим орчин дахь иргэдийн сонирхол, хууль ёсны эрхийг хамгаалах зорилготой гэж мэдэгджээ.

Хятад улс нь хүн амын талаарх судалгаа, мэдээллийг цуглуулахад орчин үеийн ухаалаг утасны нүүр танигч технологийг аль хэдийн ашиглаж эхлээд байна. Гэхдээ тус улсын удирдагчдын энэ шийдвэрийг таатай бусаар хүлээн авч байгаагаа зарим иргэн илэрхийлжээ. Хятад улсад жирийн иргэд улам ихээр хяналтад орж байгааг шүүмжилжээ. Мөн Хятадын төр технологийн энэ давуу талыг тагнуул хийхэд ашиглана гэж ихээхэн болгоомжилж байгаа хүмүүс ч байна. 2017 оны байдлаар Хятад улсад 170 сая ССТВ-ийн камер ажиллаж байсан бол 2020 онд энэ тоог 400 сая  болгохоор төлөвлөж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ: Шинээр гар утас худалдан авч буй тохиолдолд заавал нүүрээ таниулах ёстой  
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй