Шууд Chart

Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээн авч байна

2019-12-02 17:09:00

Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу Монгол улсад зээлийн мэдээллийн үйлчилгээг Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд эрхлэнэ явуулахаар заасан.

Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй аж ахуйн нэгж нь Зээлийн мэдээллийн тухай хууль, Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журамд заасан шаардлага болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А-239 дүгээр тушаалаар батлагдсан өөрийн хөрөнгийн доод шаардлагыг тус тус хангасан байна.

Монголбанк нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, өнөөгийн Монгол улсын банк, санхүүгийн системийн хөгжилд зээлийн мэдээллийн тогтолцоог нийцүүлэх үүднээс хууль, журамд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл авах хүсэлт болон холбогдох баримт, бичгийг нээлттэй хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна.

Жич: Доорх холбоосоор Зээлийн мэдээллийн тухай хууль, Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А-239 дүгээр тушаалыг орж үзнэ үү.

Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам  

Зээлийн мэдээллийн тухай хууль  

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-239 тоот тушаал

Эх сурвалж: Монголбанк


Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээн авч байна  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй