Шууд Chart

БНХАУ АНУ-ын баталсан хуулийн хариуд хориг арга хэмжээ авлаа

2019-12-03 09:00:00

БНХАУ Хонконг дахь хүний эрхийн асуудлаар АНУ-ын баталсан хуулийн хариуд тус улсын хэд хэдэн засгийн газрын бус байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авлаа. Энэ тухай  Хятадын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чунь Ин даваа гарагт мэдэгдлээ.

Тэрээр АНУ БНХАУ-ын эсэргүүцлийг үл тоомсорлон хууль  баталсан нь олон улсын эрх зүй, олон улсын харилцааны үндсэн  хэм хэмжээг ноцтойгоор зөрчсөн хэрэг болсон гэдгийг энэ үеэр мөн онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн АНУ-ын баталсан хууль Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй хэрэг хэмээн дүгнэээд Бээжин эрс шийдэмгийгээр эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Тиймээс хариу болгож Америкийн Эн Ди ай,  Эйч Ар Дабль Ю, Фридом хаус зэрэг төрийн бус байгууллагуудын эсрэг хориг арга хэмжээ авч байгааг тэрээр  тэмдэглэн хэлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ АНУ-ын баталсан хуулийн хариуд хориг арга хэмжээ авлаа  
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй