Шууд Chart

Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт боллоо

2019-12-03 10:06:55

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе” чуулга уулзалт боллоо. Үүнд 17 сум, зургаан тосгоны 400 гаруй эмэгтэй оролцсон байна. 

Эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох, нийтлэг эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, гарц гаргалгааг олох, шаардлагатай мэдээ мэдээлэл өгөх, тодорхой сэдвүүдээр сургалт явуулах улмаар тэдний хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор уг чуулганыг зохион байгуулсан байна.

Чуулган “Хөгжлийн төлөө-алхангаа ярилцая” явган аялалаар эхэллээ. “Алхангаа ярилцая” аяныг орон даяар өрнүүлж байгаа төдийгүй олон улсад ч ихээхэн чухал арга хэмжээнд тооцогдох болсон байна. Уг аян нь хэд хэдэн ач холбогдол бүхий зорилгыг агуулдгаараа онцлогтой юм.  

Явган аялалд оролцогч эмэгтэйчүүд гарааны цэгээс, барианы цэг хүртэл алхах замдаа гэр бүл, эмэгтэйчүүдэд тулгардаг нийтлэг асуудлууд болон өөрийн баг, сум, аймагт  төдийгүй нийгэмд тулгамдаж байгаа шийдвэрлэвэл зохих олон асуудлыг ярилцахын зэрэгцээ гарц гаргалгааг ч ярилцаж явсан юм. Тэдний төлөөллийн санал бодлыг хуваалцлаа.

Тэдний олонхи нь эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа дутагдалтай байгааг ярьж байсан төдийгүй хамтын буюу бүлгийн зохион байгуулалтад орох нь чухал байна гэдгийг тэд онцолж байлаа.

Чуулганд оролцож буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах, хөгжүүлэх зорилгоор Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үндэсний сүлжээ байгуулах ач холбогдол, дижитал шилжилт ба эмэгтэйчүүд, стресс ба менежмент, Монгол хүний үнэ цэнэ зэрэг сэдвээр сургалт явууллаа.

Мөн “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” хандивын аян өрнүүлж цугларсан мөнгөөр нь орон гэргүй өрх толгойлсон эмэгтэйд гэр олгохоор болсноос гадна хүнд өвчинд нэрвэгдэж яаралтай хагалгаанд орохоор болсон нэг хүүхдийн зардалд зориулан хандив өглөө.

“Алхангаа ярилцая” арга хэмжэнд  УИХ –ын гишүүн Н.Оюударь, аймгийн Засаг дарга Ш.Оргил болон орлогч дарга Б.Нарантуяа, Ж.Сайнцог нар оролцлоо. Засаг дарга Ш.Оргил, УИХ-ын гишүүн Н.Оюундарь нар эмэгтэйчүүдээс гарсан санал хүсэлтийн дагуу хогны машинтай болох зэрэг зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.    

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт боллоо  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ZOCHIN [127.0.0.xxx] 2019-12-04 09:30
YUNIIH ni emegteichuudiin holboo bhav de songuuliin shou yvj bna lee

Бидэнтэй нэгдээрэй