Шууд Chart

Мөс цөмөрч автомашин живжээ

2019-12-03 10:27:40

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас Хилийн 0165 дугаар ангийн Даянгийн 6 дугаар заставын чиглэлд 25 настай иргэн эрэгтэй "А" нь “Стивр” загварын том оврын ачааны автомашин жолоодон, “Даяннуур”-ын мөсөн дээгүүр зорчиж явахад мөс цөмөрч автомашин живсэн тухай дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 05:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн холбогдох албаны нийт 62 хүн тухайн өдрийн 16:30 цагт очиж, нуурын баруун урд эргээс 400 метрт гурван метрийн гүнд шумбалт хийж, мөн өдрийн 17:30 цагт Цэнгэл сумын харьяат иргэн А -ын цогцсыг нуураас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Иймд гол, нуурын мөсөн дээгүүр болгоомжтой зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Мөс цөмөрч автомашин живжээ  
Үзсэн: 121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй