Шууд Chart

Утаа их ялгаруулж байгаа автомашинуудын хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ

2019-12-03 11:10:31

Өмнөд Солонгосын Сөүл хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд  утаа тортог их хэмжээгээр ялгаруулж байгаа хуучин авто машинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч эхлээд байна.

Ням гарагаас эхлэн Сөүл хотод шинэ дүрэм мөрдөгдөж, энэхүү журмыг зөрчсөн 400 гаруй жолоочид торгууль ногдуулжээ. Шинээр мөрдөгдөж байгаа журмын дагуу 5 дугаар түвшний үнэлгээтэй буюу эко-хөдөлгүүрийн хамгийн бага зэрэглэлтэй машинуудыг Сөүл хотын ногоон бүс рүү өглөөний 6-аас оройн 9 цагийг хүртэл нэвтрэхийг хоригложээ.

Энэ ногоон бүс нь Сөүл хотын төвийн хэсэг юм.  Шинэ журмыг зөрчсөн жолооч нарт 200 ам.долларын торгууль ногдуулахаар  байна. Гэхдээ энэ журам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашин болон түргэн тусламжийн техник хэрэгсэлд үйлчлэхгүй юм. Үүнээс гадна утаа болон шатахуун шүүгч суурилуулсан  автомашинуудад хамаарахгүй аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Утаа их ялгаруулж байгаа автомашинуудын хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ   
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй