Шууд Chart

Лев Яшины бодит амьдралаас сэдэвлэсэн кино ОХУ-д нээлтээ хийжээ

2019-12-03 11:23:13

Хөлбөмбөгийн ертөнцийн 20-р зууны тод “од”-уудын нэг “Хар аалз” Лев Яшины бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Вратарь моей мечты” буюу “Миний мөрөөдлийн хаалгач” кино ОХУ-ын кино театруудад нээлтээ хийжээ.

Гол дүр болох Лев Яшины дүрд Александр Фокин, Лев Яшины эхнэрийн дүрд Юлия Хлинина, түүний дасгалжуулагчийн дүрд Алексэй Гусков нар тоглож, найруулагчаар Василии Чигинский ажиллажээ.

Лев Яшин бол хөлбөмбөгийн түүхэнд хувьсгал хийж, энэхүү спортын түүхэнд Баллон Д’иор буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд өгдөг шагналыг 1963 онд авсан анхны бөгөөд цор ганц хаалгач бөгөөд 20 жилийн хөлбөмбөгийн карьертаа 812 тоглолтонд оролцож, 150 гаруй торгуулийн цохилт хааж, найман удаа Европын оны шилдэг хаалгачаар тодорч, 1956 оны олимпийн аварга, 1960 оны Европын аварга болж хөлбөмбөгийн ДАШТ-ний бүх цагийг гарааны арваннэгэн тоглогчийн нэгээр сонгогдож, 20-р зууны дэлхийн шилдэг хаалгач гэсэн эрхэм хүндтэй шагналуудын эзэн болсон аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Лев Яшины бодит амьдралаас сэдэвлэсэн кино ОХУ-д нээлтээ хийжээ  
Үзсэн: 474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй