Шууд Chart

Мальта улсын ерөнхий сайд албан тушаалаасаа бууна

2019-12-03 11:46:36

Бүгд Найрамдах Мальта улсын ерөнхий сайд Жозеф Мускат албан тушаалаасаа буухаа албан ёсоор мэдэгдээд байна. Тус улсад сэтгүүлч эмэгтэйн амь насанд халдсан хэрэг дуулиан дэгдээж, үүнтэй холбоотойгоор ерөнхий сайд албан тушаалаасаа буухыг шаардаж эхлээд байна.

Дафне Каруана Галиция гэх сэтгүүлч эмэгтэйн амь насан халдсан хэрэг 2017 оны 10-р сард Мальта улсад гарсан юм. Тус улсын улс төрчид болон улс төрийн намын авилга, хээл хахуулийн талаар олон жилийн туршид сурвалжилга, мэдээлэл бэлтгэж хүргэж байсан сэтгүүлч машинтай нь хамт дэлбэлж, тэрээр харуусалтайгаар амиа алдсан юм. Тэгвэл тус хэрэгтэй холбоотой мөрдөн шалгалтын ажил явагдаж байгаа энэ цаг үед ерөнхий сайд Жозеф Мускат албан тушаалаа өгөхөөр шийдээд байгааг мэдэгдлээ. Энэ мөрдөн шалгах ажлын хүрээд Мальта улсын засгийн газрын нөлөө бүхий албан тушаалтнуудыг ч байцааж, шалгаж байгаа юм. Сэтгүүл зүйн эрэн сурвалжлах чиглэлээр ажиллаж байсан Дафне Каруана Галиция гэх сэтгүүлчийн амь насанд халдсан хэрэгтэй холбоотойгоор ерөнхий сайдын туслах болон засгийн газрын өөр нэг сайдыг саяхан байцааж, тэд удалгүй албан тушаалаа өгчээ. 

Үүнээс гадна иргэд болон төрийн бус байгууллагуудын зүгээс Ерөнхий сайд Жозеф Мускат ч гэсэн албан тушаалаа өгөхийг шаардаж эхлээд байна.  Өнгөрсөн ням гарагт телевизээр хийсэн мэдэгдлийнхээ үеэр Мускат 1-р сарын 12-нд засгийн эрхийг барьж байгаа Хөдөлмөрийн намын тэргүүний албан тушаалаа хүлээлгэн өгөөд зогсохгүй ерөнхий сайдын албан тушаалаасаа буухаа ийнхүү мэдэгдлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мальта улсын ерөнхий сайд албан тушаалаасаа бууна  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй