Шууд Chart

2010 оноос хойш салхины хурд тасралтгүй өсчээ

2019-12-03 11:54:30

Дэлхийн дахины хэмжээнд салхины хурд сүүлийн жилүүдэд тогтвортой өсч байгааг судалгаагаар тогтоосон байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжилд эерэгээр нөлөөлөхөөр байгааг онцолжээ.

2010 оныг хүртэл дэлхийн дахинд салхины хүч болон хурд жил бүрээр буурч байсан бол сүүлийн жилүүдэд энэ байдал эрс өөрчлөгдөөд байна. Өнгөрсөн 10 жил орчмын хугацаанд салхины хурд нэгэн түвшинд өсч байгааг судлаачид онцоллоо. Энэ нь салхины эрчим хүчний үйлдвэрлэлд тун эерэгээр нөлөөлөх үйл явдал юм.

Судлаачид салхины хурд нэмэгдэж байгаагийн  ачаар нэг ширхэг салхи турбины ялгаруулж байгаа эрчим хүч ирээдүйд 37 хувиар өсөх төлөвтэй байна гэж тооцоолжээ. Олон улсын хэмжээнд байрласан 9000 цаг уурын станцаас авсан мэдээллийг харьцуулан судалж 2010 оноос хойш салхины хурд тасралтгүй нэмэгдэж байна гэх энэ судалгааны үр дүнг гаргажээ.Салхины хурд 2010 оноос өмнөх бууралтын түвшинтэй харьцуулахад гурван дахин илүү хурдтайгаар нэмэгдэж байгаа юм.

АНУ-ын салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн чадавх өнгөрсөн 10 жилийн хугацаанд 7 хувиар өссөн юм. Энэ нь дэлхий дахины хэмжээнд салхины хурд нэмэгдсэн үйл явдалтай холбоотой байсан гэсэн дүгнэлт гараад байна  

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2010 оноос хойш салхины хурд тасралтгүй өсчээ  
Үзсэн: 117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй