Шууд Chart

Энэтхэгийн тэнгисийн цэргийн анхны эмэгтэй нисгэгчээ угтан авлаа

2019-12-03 12:08:15

Дэд дэслэгч Шиванги гэх эмэгтэй Энэтхэгийн тэнгисийн цэргийн анхны эмэгтэй нисгэгч боллоо. Өдгөө 24 настай Шиванги даваа гарагт тэнгисийн цэргийн ёслолын ажиллагаанд анх удаагаа нисгэгчийн үүргийг гүйцэтгэн оролцох юм. Тэрээр 2018 онд Энэтхэгийн Тэнгисийн Цэргийн Академийн сургалтыг дүүргэсний дараагаар тус улсын Керала мужид үүрэг гүйцэтгэсэн байна. 1992 оныг хүртэл Энэтхэгийн усан флот эмэгтэйчүүдийг зөвхөн эмнэлгийн чиглэлээр л ажиллахыг зөвшөөрдөг байжээ.

Шиванга усан флотын Дорнейр гэх нисэх онгоцыг жолоодох төдийгүй энэ онгоц ачаа бараа тээвэрлэх болон судалгааны ажилд голдуу ашиглагддаг юм. Энэтхэгийн тэнгисийн цэрэгт 735 нисгэгчийн орон тоо байгаагаас одоогоор 644 нисгэгчтэй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгийн тэнгисийн цэргийн анхны эмэгтэй нисгэгчээ угтан авлаа  
Үзсэн: 550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
з [127.0.0.xxx] 2019-12-03 18:04
хүчиндчих виидээ энэтхэгүүд

Бидэнтэй нэгдээрэй