Шууд Chart

Долоон хүний амь нас аварсан эмч, жолооч хоёрыг нэг сарын цалингаар нь урамшуулав

2019-12-03 12:30:26

Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, нойр хоолоо умартан ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нарыг өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Хүний төлөө” медалиар шагнаж, нэг сарын цалинтай нь дүйцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.

Тэд албан үүргээ гүйцэтгэж явахдаа галын аюулд өртсөн долоон хүний амь насыг аварч, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлсэн бахархам гавьяаг байгуулсан билээ.

Тухайлбал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04:30 цагт БЗД-ийн 12 дугаар хороонд “Хүн угаартсан байна” гэх дуудлагын дагуу эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нар долоон минутын дотор тус газарт очжээ.

Энэ үедээ галын аюулд өртсөн айлын гэрээс 2-13 насны таван хүүхэд, хоёр иргэнийг цаг алдалгүй гаргаж, түргэн тусламжийн машиндаа зөөж оруулж дуусахтай зэрэгцэн гэр шатаж нурсан байна.

Эмч, жолооч хоёр аварсан хүүхдүүдээ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт, 56 настай эмэгтэйг Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэж өгчээ.

Их эмч Э.Одгэрэл нь 2012 онд “Ач” анагаах ухааны их сургууль төгссөн бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сараас эхлэн Нийслэлийн Түргэн тусламжийн төвд их эмчээр ажиллаж байна.

Жолооч Т.Гүнтэвсүрэн нь тус төвд 2003 оноос хойш ажиллаж буй бөгөөд эрүүл мэндийн салбарт тасралтгүй 23 жил ажиллах хугацаандаа нийт 17 мянга орчим дуудлаганд явсан туршлагатай ажилтан юм.


Долоон хүний амь нас аварсан эмч, жолооч хоёрыг нэг сарын цалингаар нь урамшуулав  
Үзсэн: 6994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-05 12:22
МУНДАГ ХҮМҮҮСТ БАЯР ХҮРГЭЕ, ИЙМ ХҮМҮҮСТ Л ИЛҮҮ ИХ УРАМШУУЛАЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМДАА ЯАСАН ИЧМЭЭР ТӨР ВЭЭ...
Зочин [127.0.0.xxx] 2019-12-04 22:53
Мундаг 2 шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-04 13:36
Багадаа 3 сарын цалингаар нь урамшуулж болоогүй юм уу наад энгэртээ зүүдэг төмөрөөр чинь наад хүмүүс чинь яах ч юм. Арчаагүй, амьдрал мэдэхгүй удирдлагатай байх ч хэцүү ч юм аа даа.
Agii [127.0.0.xxx] 2019-12-04 11:42
yadaj 2oos 3 sariin tsalin ogch boldoggvi ym uu arai l vnelemj ni baga bna
Зочин [127.0.0.xxx] 2019-12-04 13:48
Шагнал нь бага байна.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-04 10:10
Хажууд нь зогсож зургаа авхуулсан лаларууд мөнгөндөө бялхаж шагналын мөнгө нь цайных нь мөнгтэй л дүйцэх би ал боовондоо их цаг гаргаж ажилаа умартдаг сүгнүүд л бизээ
Зочин [127.0.0.xxx] 2019-12-04 00:08
Цалин нь яг хэд юмбэ..
айраал бага байга шүү шагнал нь бүхэл бүтэн хүний амь шүү дэж [127.0.0.xxx] 2019-12-03 22:33
айраал бага юум биш үү бзхэл бүтжн хүний амь аварч ыайхад
Зочин [127.0.0.xxx] 2019-12-03 22:16
7 даваад заан цол той болдог бараг 7 жил дуулаад гавьяат биздэ. Амь аврад алтан гадас гавьяат байр ч алга доо
Зочин [127.0.0.xxx] 2019-12-03 22:16
arai arai neg sariin tsalin bxdaa yaxav dee
Зочин [127.0.0.xxx] 2019-12-03 22:15
Хийх ёстой ажлаа хийснийх нь төлөө шагнаж байгаа юм уу?
Зочин [127.0.0.xxx] 2019-12-04 09:52
чиний дэргэд ажлаа чин сэтгэлээсээ хийж хүний амь аварна гэдэг маш том гавьяа өөр шиг чинь ажлаа ч амьдралаа ч зохицуулж чаддаггүй тэгсэн мөртлөө дандаа бусдыг шүүмжлэн амьдрагч шимэгч хорхой шиг хогнууд Монголд гишгэх газаргүй болох цаг нь ирнэлдээ өрөвдмөөр амьтан хов живээр стресдэж амьдрагч
Mmmm [127.0.0.xxx] 2019-12-04 08:49
Яагаад ийм тэнэг юм бээ
Зочин [127.0.0.xxx] 2019-12-04 01:55
Галаас хүний амь аврах эмчийн ажил биш....онцгойгийгхон хийдэг юм.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-04 13:46
Галаас хүн аварах нь эмчийн ажил биш гэж юу гэж байгаан. Онцгойгийнхон аварна биз гээд хаяад явах байсан юм уу. Битгий тэнэг юм ярь. Харин ч иргэнийхээ үүргийг биелүүлсэн байна. Баяр хүргэе.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-03 22:03
Арайчдээ 7хүний амь сарын цалинтай тэнцэх үү. Тэрнээс байхад нь мөнгө өгдөг байж.
Наоан [127.0.0.xxx] 2019-12-03 21:16
Ажиллаа чин сэтгэлээсээ хуний амь насыг аврах ажил даа амжилт гаргасанд баяр хургэж сайхан бухнийг ероое урамшуулал нь бага л байна даа
Зочин [127.0.0.xxx] 2019-12-04 13:15
эмч нарын үнэлэмж бага, харицлага өндөр байдаг даа

Бидэнтэй нэгдээрэй