Шууд Chart

Олон эх үүсвэрт эрсдэлийн үнэлгээний арга зүй сэдэвтэй сургалт явагдаж байна

2019-12-03 12:55:44

Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны ажиллах журам Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/43 дугаар тушаалаар батлагдсан. Энэхүү журамд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны төлөвлөгөө буюу гамшгаас хамгаалах төлөвлөгөөг өөрийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны онцлогтой уялдуулан боловсруулан, хэрэгжүүлэх ажиллахыг тусгасан байдаг.

Тус журмын хэрэгжилүүлэх үйл ажиллагааны чадавхыг сайжруулах ажлын хүрээнд Олон эх үүсвэрт эрсдэлийн үнэлгээний үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэх зорилгоор богино хугацааны сургалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр ЗӨСҮТ, ХӨСҮТ, НЭМҮТ, МХЕГ, ОБЕГ, НОБГ, НЭМГ, НМЭГ зэрэг байгууллагын мэргэжилтнүүд оролцож байна. Уг сургалтыг 2019 оны 12 сарын 3,4-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Эх сурвалж: ЗӨСҮТ


Олон эх үүсвэрт эрсдэлийн үнэлгээний арга зүй сэдэвтэй сургалт явагдаж байна  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй