
Оксфам байгууллагаас дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн улмаас орон гэрээ орхин дайжиж буй иргэдийн тоо жилд 20 саяд хүрсэн гэдгийг онцоллоо. Энэ нь дэлхий дээр хоёр секунд тутамд нэг хүн орон гэрээ орхин аюулгүй газар уруу дүрвэхэд хүрч байгаа гэсэн үг юм. Үүнээс гадна дэлхийн дулааралд гол нөлөө үзүүлж байгаа хүлэмжийн хийг ихээр ялгаруулж байгаа өндөр хөгжил бүхий үйлдвэржсэн орнууд байгаль экологийн хямралд бага өртөж байгаа юм.
Харин эсрэгээрээ хүлэмжийн хийг харьцангуй бага ялгаруулж байгаа буурай болон хөгжиж буй улс орнуудын иргэд байгалийн гамшигт үзэгдэлд хамгийн ихээр өртөж, хор хохирлыг нь амсаж байгааг Оксфам байгууллага мэдээлжээ. Үер ус, хар салхи болон ойн хээрийн түймрийн улмаас орон гэрээ орхин нүүдэллэж байгаа хүмүүсийн тоо галт уулын дэлбэрэлт болон газар хөдлөлтийн улмаас шилжин суурьшиж байгаа иргэдийнхээс долоо дахин өндөр байна.
Дэлхийн дулааралтай холбоотойгоор бий болсон байгалийн аюулт үзэгдэлд өртөж байгаа иргэдийн 80 хувь Азийн орнуудад байгаа юм.
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 20 сая хүн орон гэрээсээ дайжиж байна | ||
Үзсэн: 199 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.