Шууд Chart

“Цөмөөхэй” балет энэ сард дөрвөн удаа тоглогдоно

2019-12-03 14:14:56

П.И.Чайковскийн “Щелкунчик” балетийг Монгол Улсын гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг “Цөмөөхэй” нэрээр амилуулан хүргэсээр өдгөө зургаа дахь жилтэйгээ золгож байна. 

Тодруулбал энэ сарын 20, 21, 27, 28-нд тоглогдох тус балетийн агуулга нь “Гайхамшигт шинэ жилийн үдэш цагийн зүү 00:00-ийг цохих мөчид Клара охины сүлд мод урган ургасаар аврага том болж гэнэт хаанаас ч юм хулганууд гүйлдэн ирж айн сандарсан хүүхэлдэйнүүдийг хөөнө. Хулганы хаан цэргүүддээ Клара охиныг барьж ирэхийг тушааж охин айн зугатаах энэ мөчид авга ахын өгсөн модон цэрэг амь орж сайхан залуу болж хувиран модон цэргүүдээ удирдан тулалдаж эхэлнэ ...” Ийнхүү үлгэр эхэлж, хүүхэд бүхний үлгэрийн ертөнцөд гол баатар нь болж, муу санаатныг хөөж үзэсгэлэнт охиныг аврах хүсэл мөрөөдлийн ертөнцөд хүргэдэг билээ.  

Энэ жилийн тоглолтын эхний өдөр Д.Алтанхуяг ОХУ-ын Пермь хотын театрын гоцлол балетчин Р.Булганы хамт гол дүрд тоглох бол Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас цаатан хүү ирж оролцох нь үзэгчдэд улам сонирхолтой санагдах биз ээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Цөмөөхэй” балет энэ сард дөрвөн удаа тоглогдоно   
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй