Шууд Chart

БНХАУ-ын Боловсролын сайдтай уулзлаа

2019-12-03 16:31:21

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд БНХАУ-ын Боловсролын сайд Чэнь Баошэньтай уулзалт хийв.

Сайд Ё.Баатарбилэг хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үр дүнд тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэгийн барилга барьж өгч байгаад талархал илэрхийлэв.

Сайд нар цаашид хоёр орны их сургууль хоорондын хамтарсан судалгаа хийх, багш, судлаачдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажлын хэсэг гаргаж, хамтран ажиллахаар тохиролцов. 

Эх сурвалж: БСШУСЯ


БНХАУ-ын Боловсролын сайдтай уулзлаа   
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй