Шууд Chart

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана

2019-12-04 07:00:00

УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2019.12.04/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудын талаар та бүхэнд мэдээлж байна.

  • Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгаа асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох газруудад Өргөдлийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас Нийслэлийн зарим сургуулиудад ажиллах;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай болон Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 7 гишүүнээс өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана  
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй