Шууд Chart

“Тэмбүүг устгая” үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийх баг Говьсүмбэр аймагт ажиллалаа

2019-12-03 17:29:31

Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Тэмбүүг устгая” үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийх Эрүүл мэндийн яамны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Гэрэлт –Одоор ахлуулсан, ХӨСҮТ-ийн дэд захирал Б.Цацралт-Од, тус эмнэлгийн ДОХ/БЗДХ-ын их эмч Ш.Навчисхан,  НЛА-ны их эмч Б.Сайханхүү нарын бүрэлдэхүүнтэй баг 2019 оны 11 сарын 28-29 өдрүүдэд  Говьсүмбэр аймагт ажиллалаа.  Дэмжлэгт хяналтын баг Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батсуурь, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн дарга, Өрх, сумын эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, энэхүү үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлууд, үр дүн, гарч байгаа бэрхшээл, цаашид хийх ажлуудын талаар ярилцлаа.  


Говьсүмбэр аймаг нь 2019 оны 11 сарын байдлаар илрүүлэг, үзлэг шинжилгээний явц  90%-тай , шинээр бүртгэгдсэн  тэмбүүгийн тохиолдол бүрийг 100%  эмчилгээнд хамруулж, тандалт, хяналт, хавьтал судлалын  ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд 9.3 сая  төгрөгийн санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн байна.     Мэргэжлийн баг ажиллах хугацаандаа аймгийн ЭМГ, НЭ-ийн БЗДХ-ын кабинет, Лабораторийн үйл ажиллагаа, Шивээговь сумын эрүүл мэндийн төв болон Энх Тус Дэм өрхийн эрүүл мэндийн төвийн илрүүлэг үзлэгийн явцтай танилцаж, цаашид  нэгдсэн эмнэлгийн  БЗДХ-ын  хүний нөөцийг ЭМС-ийн А/305 тоот тушаалын дагуу орон тоогоор хангаж ажиллах, мэргэшүүлэх, лабораторийн тоног төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадлаар нь ашиглах, лаборантыг дадлагажуулах, төрөлхийн тэмбүүгийн эмчилгээний нөөцийг бүрдүүлэх, хавьтал судлалыг хийх зэрэг мэргэжил арга зүйгээр ханган зөвлөмж, дэмжлэг үзүүлэн ажиллаа.



Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Тэмбүүг устгая” үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийх баг Говьсүмбэр аймагт ажиллалаа  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй