Шууд Chart

“Гоо сайхны олимп”-д оролцож буй Монголын мисс М.Цэвэлмаагийн тухай 10 баримт

2019-12-04 10:38:19

“Гоо сайхны олимп” гэгддэг Дэлхийн мисс тэмцээн 69 дэх удаагаа Английн Лондон хотноо зохиогдож байна. 130 орны гоо бүсгүй өрсөлдөж буй тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн М.Цэвэлмаа оролцож байгаа билээ. Эрхэм уншигч танд Монголын гоо бүсгүй М.Цэвэлмаагийн тухай 10 баримтыг хүргэж байна.

Энэ оны “Miss World Mongolia” тэмцээний үндэсний ялагч М.Цэвэлмаа 22 настай, 174 см өндөр.

Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн. Ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн орос хэлний ангид суралцаж байгаад, ахлах ангиасаа АШУҮИС-ийн лицей сургуульд элссэн. Өнгөрсөн хавар АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд өдгөө сургуульдаа мэдрэлийн резидент эмчээр ажилладаг. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.

2012 онд “Торго" загварын агентлагийг төгссөн. “Монголын сайхан бүсгүй 2018” гоо сайхны тэргүүн наадмын дэд байр буюу “Мөнгөн эрдэнийн өргөмжлөлт” гоо бүсгүй, “Хүмүүнлэг мисс”-ээр тодорсон.

М.Цэвэлмаа хоёрдугаар курсийн оюутан байхдаа буюу 2014 оноос хүмүүнлэгийн ажил зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал, арван жилийн сургуулийн сурагчдад сургалт, зөвлөгөө өгөх, ариун цэврийн булан байгуулах, өрхийн эмнэлгүүдэд иргэдэд зориулсан мэдээллийн самбар хийх зэрэг ажил санаачлан хэрэгжүүлжээ.

2018 оноос ашгийн бус хүмүүнлэгийн “Маа” санг үүсгэн байгуулж, орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж хандивлах, бүх нийтийн цэвэрлэгээ, хөдөө орон нутгийн дотуур байрны сурагчдад шаардлагатай эд зүйлсээр дэмжлэг үзүүлэх зэрэг олныг хамарсан ажил зохион байгуулдаг.

Мөн “Ээн ээн ээе” гарааны компани байгуулж, “Галент” органик саванг зах зээлд гаргасан. Түүнчлэн борлуулсан бүтээгдэхүүн бүрээс 100 төгрөгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулдаг.

М.Цэвэлмаа гурван жилийн өмнөөс иог, бясалгалаар хичээллэж эхэлсэн. Мөн cross fit, spinning-ээр хичээллэдэг.

Тэрбээр үлгэр жишээ хүмүүсийн амьдралын түүх, намтрыг сонсох, уран зохиолын болон гүн ухааны ном унших дуртай.

Дэлхийн мисс тэмцээн зөвхөн гоо бүсгүйг шалгаруулахаас илүүтэй улс орных нь дэмжлэгийг шалгадаг. Монголын мисс М.Цэвэлмаа дэлхийн 130 орны оролцогчдоос санал асуулгын дүнгээр хоёрдугаарт байрт явж байгаа. .

“Гоо сайхны олимп” гэгддэг Дэлхийн мисс тэмцээний финалын шатны шалгаруулалт энэ сарын 14-нд Английн Лондон хотод болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Гоо сайхны олимп”-д оролцож буй Монголын мисс М.Цэвэлмаагийн тухай 10 баримт  
Үзсэн: 1840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-07 15:41
Hutgìin gaihamshigtai saihan vzesgelentei uhaalag awyaslag undur medleg bolowsroltoi bvteelsh dvvdee ulam ih amjilt hvsej demjij baina
Chimedsvren [127.0.0.xxx] 2019-12-06 03:17
Amjilt hvsii
Зочин [127.0.0.xxx] 2019-12-06 00:13
Нутгийн ахын минь сайхан охин дэмжиж байгаа шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-05 23:11
Сайхан охин
hurele [127.0.0.xxx] 2019-12-05 19:13
amjilt husiy, mundag❤
Зочин [127.0.0.xxx] 2019-12-05 18:45
Сайхан бүсгүй байлээ
Зочин [127.0.0.xxx] 2019-12-05 17:29
Амжил хүсье.

Бидэнтэй нэгдээрэй