Шууд Chart

ОХУ агаараас эсэргүүцэх шинэ зэвсгээ удахгүй гаргана

2019-12-04 15:44:30

ОХУ агаараас эсэргүүцэх шинэ зэвсгээ удахгүй гаргах гэж байгаагаа мэдэгдсэн байна. Агаараас эсэргүүцэх шинэ систем "Эс-500" нь "Эс-400" системийн дараагийн загвар биш боловч хамгийн хүчтэй стратегийн цохилтыг найдвартай таслан зогсоохоор бүтээсэн тусгай ангиллын зэвсэг гэж тайлбарлажээ.

Оросын Шадар сайд Юри Борисовын хэлснээр тус улс шинэ үеийн пуужингийн системээ олноор нь үйлдвэрлэхэд бэлэн болсон байна. Тэрбээр “Бид яг товлосон хугацаандаа "Эс-500" гэдэг шинэ системээ ажиллагаанд оруулж байна” гэж "Интерфакс" агентлагт ярьжээ.

Энэ мэдээллээр ОХУ-ын Засгийн газар 2027 оны зэвсгийн хөтөлбөрт заасны дагуу "Эс-500" системээ нийлүүлж, 2020 онд ажиллагаанд оруулна гэсэн байна. Мөн тус улсын зэвсгийн үйлдвэрлэлийн эх сурвалж "Эс-500"-г аравдугаар сард Сирид туршсан тухай Оросын хэвлэлд ярьсан ч, Батлан хамгаалах яам нь уг зэвсгийг дахин турших шаардлагагүй гэж мэдэгдэж буй юм байна.

НАТО-гийн хувьд Хятадын талын үйл ажиллагаанд анхаарал хандуулна гэж энэ удаагийн уулзалтын эхэнд мэдэгдсэн ч Москва Крымыг мэдэлдээ авснаас хойш Оросын талын нөлөөллийг голчлон авч үзэж ирснийг хэвлэлүүд бичиж байна. Энэ удаа ч Кремлийн бодлого, үйл ажиллагаа баруунхны анхаарлаас гараагүй гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нарын яриа харуулсан байна.

Тэд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө хийсэн хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Туркийн тал Оросын "Эс-400" загварын пуужингийн систем худалдан авч байгаад санаа зовниж байгаагаа хэлээд Анкарад хориг тавихаар төлөвлөж байгаа гэсэн байна.

Харин Францын Ерөнхийлөгч Оросын тал НАТО-гийн гишүүн болох боломжтой эсэх, мөн Туркийн хувьд Оросын агаарын зэвсгийг худалдаж авах ямар боломж байгаа талаар ярьж, АНУ-ын Ерөнхийлөгчөөс асуухад Дональд Трамп “огт боломжгүй” гэж хариулжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

ОХУ агаараас эсэргүүцэх шинэ зэвсгээ удахгүй гаргана   
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй