Шууд Chart

Токиогийн олимпийн бэлтгэл ажилд 10 орчим тэрбум доллар зарцуулаад байна

2019-12-05 10:29:49

Токиогийн олимпийг зохион байгуулахад 10 орчим тэрбум доллар зарцуулаад байна. Япон мөнгөөр 1.06 их наяд иен зарцуулсныг Аудитын байгууллага тогтоосон байна.

Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос 2020 оны наадамд 12 тэрбум доллартай тэнцэх зардал гаргахаар байна гэж мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Аудитын газраас нь олимп наадмыг угтаж хэрэгжүүлж буй төслүүдийн нийт зардлыг ил болгон зарлахыг Засгийн газраасаа хүссэн байна.

Энэ дагуу Японы Засгийн газар зургаан жил хэрэгжүүлж 2019 оны гуравдугаар сард дууссан 340 орчим төсөл хөтөлбөрт 9.7 тэрбум доллар зарцуулсныг аудит бүртгэжээ. Үүнд Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн барилга, хэт халахаас сэргийлсэн арга хэмжээ, Японы баг тамирчдын өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрүүд гэх гэмт төслүүд багтаж буй юм байна.

Мөн үүнээс гадна ирэх оны төсвийн жилд цагдаагийн түр пост байгуулахад 120 сая иен зарцуулахаар төлөвлөж байгаа ч тооцоонд тусгаагүй байгаа юм байна.

Үүнтэй холбоотойгоор Японы Засгийн газар олимпийн наадмыг зохион байгуулахад зарцуулж буй нийт хөрөнгийн хэмжээг зарлах ёстой хэмээн хяналт шалгалтын байгууллага нь сануулж байна.

Одоогоор зарцуулаад байгаа 9.7 тэрбум доллар нь нэг жилийн өмнө хийж байсан судалгаанаас 2.3 тэрбум орчим доллараар өссөн дүн юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Токиогийн олимпийн бэлтгэл ажилд 10 орчим тэрбум доллар зарцуулаад байна  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй