Шууд Chart

“The HU” хамтлаг Япон Улсад тоглолтоо хийнэ

2019-12-05 11:31:15

Монголын язгуур урлагийг орчин цагийн хөгжимтэй хослуулан дэлхий дахинд нэрээ цуурайтуулж яваа “The HU” хамтлаг ирэх 2020 оны гуравдугаар сард Япон Улсад тоглолтоо хийхээр болжээ.

Дээрх улс  дахь албан ёсны аялан тоглолт ирэх гуравдугаар сарын 12-нд Токио хотод болох бол маргааш нь Осака хотод үргэлжлэх аж.

Япон Улсын “UDO” хөгжмийн агентлагтай байгуулсан албан ёсны гэрээний дагуу аялан тоглолтыг тус агентлаг зохион байгуулах юм. “The HU” хамтлагийн “Гэрэг” цомгийн Япон дахь албан ёсны нээлт энэ сарын 21-нд болох гэнэ.

“Гэрэг” цомог өнгөрсөн есдүгээр сард худалдаанд гарснаасаа хойш борлуулалтаараа тэргүүлж Биллборд хөгжмийн сэтгүүлийн рок урсгалын цомгийн жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байна. “The HU” хамтлаг АНУ-д хийх аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд Америкийн цагаар энэ сарын 05-ны өдөр Калифорни мужийн Санта Ана хотод, 06-ны өдөр Помона хотод, 10-ны өдөр Лос Анжелес хотод тоглоод 15-нд эх орондоо ирнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“The HU” хамтлаг Япон Улсад тоглолтоо хийнэ   
Үзсэн: 1276 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй