Шууд Chart

“Базаар-2019” үзэсгэлэн худалдаа боллоо

2019-12-05 12:10:56

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн бүлгээс санаачлан жил бүр зохион байгуулдаг “Базаар-2019” улс орнуудын үзэсгэлэн худалдаа энэ сарын 3-ны өдөр Женев хотноо НҮБ-ын байранд болов. Энэ удаагийн арга хэмжээнд нийт 70 гаруй улс оролцож, өөрийн улсын бараа, хүнсний бүтээгдэхүүнээ худалдан борлуулав. 

Тус арга хэмжээнд Женев хотод үйл ажиллагаа явуулж буй манай бизнес эрхлэгчид оролцож, дотоодын үйлдвэрлэгчдийн ноос ноолууран болон гар урлалын бүтээгдэхүүнийг дэлгэн тавьснаас гадна үндэсний хоолны онцлог шинж чанарыг таниулан сурталчлав. Мөн үзэсгэлэн худалдаанаас олсон орлогынхоо тодорхой хувийг ядуу буурай орнуудын эмэгтэйчүүд, хүүхдүүэд чиглэсэн зорилтот төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хандивлав.

Энэхүү үзэсгэлэн худалдааг зорин ирж буй худалдан авагчийн тоо жил бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан “Базаар-2020” арга хэмжээний үеэр борлуулах барааны нэр төрлийг нэмэгдүүлж, шинэ төрлийн органик брэнд бүтээгдэхүүнийг түлхүү сурталчлахаар зорьж байна.


“Базаар-2019” үзэсгэлэн худалдаа боллоо   
Үзсэн: 319 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй