Шууд Chart

Т.Чингэс: Тэр эмэгтэй амиа хорлохоор шийдчихсэн байгаа нь ажиглагдсан

2019-12-05 12:16:14

-Сайн байна уу. Манай сайтын уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-Сайн. Та сайн байна уу. Намайг Б.Чингэс гэдэг. Би Орхон аймгийн 14 сургуулийг дүүргээд 2011 онд ШУТИС-ийг цахилгаан систем, автоматжуулалт мэргэжлээр төгссөн. Эрдэнэт үйлдвэрт цахилгаанчнаар дөрвөн жил ажилласан. Мөн ШУТИС-д Цахилгаан машин, тоног төхөөрөмжийн мэргэжилтнээр мастерын зэрэг хамгаалсан. Одоо Австрали улсын Мельбурн хотын Дийкин их сургуульд дата мэргэжлээр магистрын зэрэг горилон суралцдаг.

-Таныг хүний амь аварсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчноор тарсан. Тухайн үед болсон явдлын талаар яриач?

Би өнгөрсөн сарын 22-24-нд аялах төлөвлөгөөтэй Австралийн Кайрнс хот руу явсан.  Тухайн хэрэг явдал өнгөрсөн сарын 23-нд үдээс хойш болсон. Би найзтайгаа буудлын өрөөндөө ирээд амарч байтал гадаа юм унах чимээ гарсан юм. Хэсэг хугацааны дараа хүмүүс орилж эхэлсэн. Бараг таван минут хэртэй орилолдоод байсан. Надад төвөгтэй санагдсан тул байдлыг ажиглахаар өрөөнийхөө тагт руу гартал нэг бүсгүй долоон давхрын тагтны гадна талд зогсож байсан л даа. Би таван давхарт байсан юм. Хэрэг явдал бишдэж гэдгийг ойлгоод найздаа цагдаа дууд гэж хэлээд өөрөө хажуугийн тагт руу үсэрч ороод байдлыг хэсэг ажигласан. Ер нь энэ эмэгтэйг аврах хэрэгтэй гэж бодсон учир зургаан давхрын тагт руу авираад түүнтэй ярилцсан. Тухайн үед тэр эмэгтэй тагтнаас үсэрнэ гээд хэдийн шийдчихсэн байгаа нь ажиглагдсан л даа.

-Юм унах чимээ сонсогдсон гэсэн. Юу унасан байсан бэ?

-Тэр эмэгтэйн гар утас байсан юм билээ. Хоёр давхрын тагтны тавцан дээр улаан өнгөтэй “Iphone” утас байсан.

-Та тэр бүсгүйтэй юу гэж ярьсан бэ?

-Тэр эмэгтэй намайг харснаа “Намайг орхи. Битгий өөрийгөө эрсдэлд оруул” гэж хэлж байсан. Харин би аль болох түүнийг тайвшруулах, битгий үсэр гэж ятгах оролдлого хийлээ. Гэтэл тэр эмэгтэй маш шийдэмгий байдалтай зогсохоор нь үсрэх гэж байна гэж бодсон. Би маш их сандарсан л даа. Өөрөө ч мэдэлгүй зургаан давхраас долоон давхрын тагт руу авираад бүсгүйн гараас нь барьчихсан.

Тэр эмэгтэй мансуурсан байдалтай байсан. Өөрөө ч надад хар тамхи хэрэглэсэн, амьдрах хүсэл алга гэх мэт үгс хэлж байсан.

-Та маш зоригтойгоор баатарлаг үйлдэл хийжээ?

-Би бүсгүйг тайвшруулах үүднээс “Аав ээж, гэр бүлээ бодоод тайвшир. Хайртай хүмүүсээ орхих тэнэг үйлдэл битгий хий” гэх мэтчилэн хэсэг юм ярьсан. Би тэр бүсгүйн байгаа өрөөний тагтны дотор талд гараад түүний гараас зуурчихсан байсан юм. Тэгсэн хэтэрхий чанга атгачихсан байх. Бүсгүй “Чи миний гарыг өвтгөөд байна” гэсэн. Гэхдээ л би түүнийг уначих байх гээд гараа суллаж чадаагүй. Намайг бүсгүйтэй анх ярилцсанаас хойш ойролцоогоор таван минутын дараа түрүүч Стефен Лаудер ирсэн. Цагдаа бүсгүйн өрөөнд орж ирснээ тагтан дээр байгаа намайг хараад бага зэргийн буруу ойлголт төрсөн байх. Гар нь шууд буу руугаа явсан. Би түүнд болсон явдлыг тайлбарлаад охиныг тагт руу гаргахад туслахыг хүссэн. Түрүүч бид хоёр бүсгүйн гараас татахад, тэр цагдаа харснаа гэнэт түрэмгий болсон л доо. Мөн бүсгүй хөлөрчихсөн байсан. Цагдаа түүний гарыг тагтны төмрөөс гавлах гэж байтал бүсгүй уначихсан. Цагдаа бид хоёр тэр үед хоёулаа шоконд орсон.

-Хэрэг явдал цаашаа хэрхэн өрнөв?

-Доошоо хартал азаар бүсгүй зургаан давхрын тагт руу ойчсон байсан. Би цагдаад хэлтэл тэр цахилгаан шат руу явчихлаа. Харин би долоон давхрын тагтнаас зүүгдэж байгаад доод тагт руу шууд үсэрсэн. Охин намайг буух хооронд дахиад л тагтны гадна талд гарчихсан. Би гараас нь зуурч, дээд давхрын тагтанд болсон үйл явдал давтагдсан гэхэд болно.

-Тантай цуг байсан түрүүч хэр удаан хугацааны дараа ирсэн бэ?

-Надад бол удсан гэж санагдсан. Тэгсэн бүсгүй бид хоёрын байгаа давхрын хажуугийн өрөөний хоёр хос тагтан дээрээ гараад ирсэн. Би тэр хоёроос тусламж гуйхад залуу нь мөн манай тагт руу үсэрч гарч ирээд бүсгүйн гараас зэрэг татсан л даа. Тэр нэлээд биерхүү залуу байсан болохоор бид хоёр бүсгүйг аварч чадсан.
Яг тэр үед цагдаа, түргэн тусламж зэрэг орж ирсэн. Бүсгүйг аварсны дараа цагаан хөөстэй зүйлээр бөөлжөөд байсан. Цагдаа нар надаас мэдүүлэг авсны дараа бүх зүйл хэвийн байдалдаа орсон доо.

-Цагдаа дуудсан найз чинь тагт руу гарч ирсэн үү?

-Эмэгтэй хүн болохоор айгаад өрөөндөө л байгаад байсан юм билээ.

-Та ганц бие үү. Тэр эмэгтэйг аврах гэж тагтаар дээшээ, доошоо авирахдаа өөрөө уначих вий гэсэн бодол төрсөн үү?

-Тийм ээ ганц бие. Яг тийм үед юун өөрийгөө бодох, яаж ийж байгаад аюулд орсон хүнийг аварчих юмсан л гэж бодогддог юм билээ.

-Австралийн Засгийн газраас танд Эр зоригийн одон олгохоор болсон гэсэн. Энэ талаар хэзээ, хэрхэн мэдэгдэв?

-Дээрх хэрэг явдал болсноос долоо хоногийн дараа надад Австралийн Засгийн газар болон Цагдаагийн газраас илгээсэн мэйл ирсэн. Тэр мэйлд талархлын үгс болон намайг Австралийн Эр зоригийн одонд нэр дэвшүүлсэн, олгох болно гэж бичсэн байсан. Мөн эргэж холбоо барина гэсэн одоогоор дахин холбогдоогүй л байна.

-Ямартай ч Австралийн Эр зоригийн одонгоор шагнуулахаар болсонд баяр хүргэе. Та Австралид очоод хэр удаж байна. Орчин нь таалагдав уу?

-Мельбурн хотод амьдраад хоёр жил болох гэж байна. Эндхийн цаг агаар Монголтой адилхан эрс тэс уур амьсгалтай учир идээшихэд амархан газар юм билээ. Би өмнө нь Сингапурт хоёр жил сурсан. Тэндэхтэй харьцуулахад Австралид амьдрах нөхцөл хамаагүй илүү санагдсан. Мөн байгалийн өвөрмөц тогтоцтой газруудтай учир аялахад тохиромжтой.

-Хэрэг явдал болсны дараа нөгөө эмэгтэй болон түүний гэр бүлийнхэн тантай холбогдсон уу. Тийм зүйл болсны дараа аяллаа хэвийн үргэлжлүүлж чадав уу?

-Холбогдоогүй ээ. Миний хувьд тэр явдлын дараа хэсэг шоконд орсон. Гэрийнхэнтэйгээ ярих үедээ л тайвширсан. Миний тухай мэдээлэл сошиалд маш хурдан тарсан. Гэрийнхэн маань ч надаар маш их бахархсан. Мөн уулзаагүй удсан найзууд холбоо барьсан (инээв).

-Сургуулиа хэзээ төгсөх вэ. Төгсөөд хэрхэхээ төлөвлөсөн үү?

-Ирэх оны зургаадугаар сард төгсөнө. Сургуулиа төгссөн ч Австралид хоёр жил орчим хугацаанд амьдарна гэж төлөвлөж байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Танаас асуугаагүй хэлэхийг хүссэн зүйл бий юу?

-Залуусыг архи, тамхи, хар тамхи зэрэг сэтгэцэд нөлөөлөх зүйлсээс хол байгаарай гэж уриалмаар байна. Өөрт тань мөн ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Т.Чингэс: Тэр эмэгтэй амиа хорлохоор шийдчихсэн байгаа нь ажиглагдсан  
Үзсэн: 4298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2019-12-12 18:31
Yamar saihan setgeltei mundag zaluu ve Sain saihan buhniig husey
Зочин [127.0.0.xxx] 2019-12-10 21:20
Хүү минь өөрөө үхвэл яана аа.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-06 15:11
tsagdaa ymar ovsgoo muutai ym be. shataar buux xoorond yu ch bolj bolno gej boddoggui ym baixdaa. yg unendee tsagdaa mash muutai ajiljee. eeriigee ch ul xairlan xun avarchee. GAIXALTAI er zorigtoi ym. saixan medee bainaa.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-05 22:56
Австралд байсан нь яамай даа, Солонгост байсан бол юу гэх бол.
AUSTRALIAS [127.0.0.xxx] 2019-12-05 19:21
AUSTRALCH HAR TAMHINI EH ORONSHUUDEE,DOTOROO HEREGLEJ BOLNO,GADNAAS ORUULAH HORIOTOI.
[127.0.0.xxx] 2019-12-05 19:20
AUSTRALCH HAR TAMHINI EH ORONSHUUDEE,DOTOROO HEREGLEJ BOLNO,GADNAAS ORUULAH HORIOTOI.
з [127.0.0.xxx] 2019-12-05 16:53
хар тамхичинг аврах ямар хэрэг байнаа. өөрөө цагдаад буудуулах нь байна шүү. хэрэг буруугаар эргэвэл ямар ч хэрэгт унах магадлалтай. тэнэг залуу вэ
Зочин [127.0.0.xxx] 2019-12-05 19:23
ТЭГЭЭД ЧИНИЙ ДЭРГЭД ХҮН ҮХЭХ ТИЙМ САЙХАН САНАГДАХ УУ
Зочин [127.0.0.xxx] 2019-12-08 20:29
Хүний алтан амь аврах боломж хүнд нэг л удаа тохиодог юм шүү. Утсан чинээ амиа бодогчид ийм боломж хэзээч тохиохгүй. Мөнх тэнгэрээс бидний үйлийг үргэлж харж байдаг.
U nshigch [127.0.0.xxx] 2019-12-05 16:45
Hynii ami avarsa n mundag zaluud bayar hyrgej az jargal eryyl enh ulam ih amjilt hysen erooe
Зочин [127.0.0.xxx] 2019-12-05 16:32
vnexeer setgel xudlumuur aguu zaluu ymaa sain salxaniig xvsie
Зочин [127.0.0.xxx] 2019-12-05 15:28
Gaixaltai. Ix setgel xudulluu. Mundag bnaa.

Бидэнтэй нэгдээрэй